Тарьсан балгаа тайлбарла аа С.Баярцогтоо

bayartsogt1Олны анхааралд нэгэнт өртөөд байгаа өнөөгийн  Оюутолгойн нөхцөл байдалд хэнийг буруутгах вэ гэдэгт хүрээд буй  Монголын Засгийн газар өнөөдрийг хүртэл “Рио Тинто” групптэй  талцал арилаагүй хэвээр байгаа. Ямартай  ч арга ядхад хэдэн зөвлөгөө өгч, зааж сургах хуучин бууны хугархай гэдэгчлэн хэсэг халаагаа өгсөн буурал болоод хэдэн экс түшээд байдгаа урисан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг хуралдуулж санал солилцож үзэл бодлыг нь сонсов. Энэхүү асуудлыг дагаад ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой болсоор буй. Энэ явдал нь “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас далд уурхайгаа зогсоож, ажилчдаа халах шийдвэр гаргасны улмаас өрнөсөн үйл явдал билээ.

Үүнчлэн манай уул уурхайн салбарт нүүрсний үнэ, ханшийн бууралт явагдаж гадны хөрөнгө оруулалт буурсан нь хүндээр туссан явдал болж давхцав. Улсын хувьд хамгийн томд тооцогддог уурхайн үйл ажиллагаа цаашид хэрхэх нь тодорхойгүй болсноос үүдсэн эдийн засаг  эрсдэлд орж байгаа нь ийн байдал өрнөх шалтгаан болсоор байна.

Түүнчлэн  “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ажилчдаа  үй олноор нь халсаар байгаа явдал “Рио Тинто” компанийн зүгээс үзүүлсээр байгаа дарамт болов. Өдгөө Оюутолгойн гэрээ хэлэлцээрт голчлож оролцсон этгээдүүд хамгийн ихээр анхаарал татаад буй.  Үүнд С.Баярцогтыг ихийг мэдэх хүн учир илүү сонсох хэрэгтэй боловуу ч гэх яриа байгаа. Тэрбээр “Швейцарийн банкинд данс нээснээр буруутгагдах хардлагад өртсөн л дөө.

Тус үедээ  Сангийн сайд болоод зогссонгүй  Оюу­толгойн онц чухал хэлэлцээрт оролц­сон хүн. Тэгээд ч  Оюутолгойн ордыг ашиглах зардал, хөрөнгө оруулагчидтай хийсэн ил болон далд тохирооны талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол С.Баярцогт гэдэг нь хэний ч хэлэх нэгэн. Тэгээд ч   Монголын эдийн засагт “Алтангадас” фракцийнхны тарьсан гай багадаагүй гэж хатуурхах хүн тус нам дотор ч, гадна нь ч цөөнгүй.

Тэр тусмаа С.Баярцогтын яриад байсан найдвартай түнш өнөөх “Рио Тинто” өнөөдөр энэ улсыг маань дэлхий нийтэд нэр хүндийг унагасаар “Арбитрын шүүхэд хандана” гэх үгээр төрийн бодлоготой нь атгах санаа нь цухалзах болов.  Тэр үеийн Оюутолгойн хэлэлцээрт гэдэлзээд сууж байсан эрмүүдийг өдгөө шалгах үндэс бий болоод буйг орихгүй байх нь юутай ч зөв билээ. Ямартай ч гэлээ тэр үеийн  Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригтыг шалгаж эхэлсэн нь нэгийг бодогдуулаад буй. Тэгээд ч балаг тариад зугатаж болдог тогтолцоог өөрчлөх цаг нэгэнт болсон билээ.

Г.Нэргүй /barimt.mn/


URL:

Сэтгэгдэл бичих