“Miss Mongolia 2013″ тэмцээний анхан шатны шалгаруулалт болж байна

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний анхан шатны шалгаруулалт өнөөдөр болж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд 09.00 цагаас 19.00 цагийн хооронд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид оролцож буй юм.

Энэ жилийн ялагчдийн хувьд тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох “Miss International 2013″, дэд мисс Экуаторын Гвинейн бүгд найрамдах улсад болох “Miss World  tourism”-2013, гуравдугаар байрын эзэн БНСУ-ын Сөүл хотноо болох “World Miss University 2013″ тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

“Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг 6 төрлөөр өрсөлдөх бөгөөд үүнд:
1.Мисс Модель
2.Мисс Фото
3.Мисс Авъяас
4.Мисс  Бикини
5.Мисс Спорт
6.Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус шалгаруулах юм.

Нийт бүртгүүлэн оролцож буй охидоос шилдэгийн шилдэг 20-н охид финалын шатанд шалгарч, есдүгээр арын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар шилдгийн шилдгээ тодруулна.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих