НҮБ-ын ажилтан дайралтад өртлөө

0295d3d20dc138e1bigХОУР-ийн мэдээ: Сирийн мэдээллийн агентлаг 26-нд мэдээлснээр, НҮБ-ын химийн зэвсэг шалгах хэсгийн ажилтан Дамаскийн дүүрэгт дайралтад өртлөө. Засгийн газрын аюулгүйн салбарынхан тэднийг хяналтын бүсэд аваачсан гэжээ. Сирийн засгийн газар террорист этгээдийг нууц “алуурчин” гэж зэмлэжээ.

Бан Ги мун Сирийн засгийн газар болон сөрөг хүчинд хүчтэй эсэргүүцэл илэрхийлээд, шалгах хэсгийн аюулгүй байдлын ажлыг батлахыг шаарджээ.

Сирийн мэдээллийн агентлаг Башарын Оросын “Известия” сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлжээ. Башар хэлэхдээ, Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэх аливаа шүүмжлэл бүхий л ерөнхий ойлголттой зөрчилдөж байна гэжээ. Мөн өдөр Оросын ГХ-ийн сайд Лавров хэлэхдээ, НҮБ-ын АЗ-ын зөвшөөрөлгүй аливаа цэргийн ажиллагааг Сирид явуулах нь олон улсын хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж анхааруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих