Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Баруун болон төвийн нутгаар үүлшиж баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говиор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 9 дүгээр сарын 01-нээс 9 дүгээр сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар, 3-4-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 2,3-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 1-нээс нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө14-19 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

URL:

Сэтгэгдэл бичих