ОХУ шатахууны экспортоо зогсооно
Оросын зарим бүс мужид түлшний хомсдол бий болж Сибирийн Томск, Эрхүү, Новосибирскийн бүсэд хүртэл тэлж, эдгээр хотын шатахуун түгээх газрууд нь хаах нь хаяж, зарим нь хязгаартай өгч байгаа гэнэ.Дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд ирэх сараас эхлэн шатахууны экспортоо түр зогсоох болсон байна. Засгийн газраа шатахууны үнийг бага хэмжээнд барьсны улмаас газрын тосны компаниуд бүтээгдэхүүнээ гадаад руу их хэмжээгээр гаргах болсон нь ийм дотоодын хомсдолд хүргэжээ.
URL:




