Эцэг эхчүүд жагсана

Сурагчийн шинэ дүрэмт хувцасны үнийг эсэргүүцсэн эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаал хийх болсон талаараа мэдэгдлээ. Тэд энэ сарын 20-ны өдөр 15.00 цагаас Чингисийн талбай дээр жагсах юм байна. Мөн өөрсдийнх үзэл бодлыг дэмжиж буй хүмүүсийг эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, жагсахыг уриалсан байна. Тэд энэ уриалгаа байр, орон сууцны үүд болгонд наасан байна.
URL:




