О.Магнай: Таксины үнийг нэмэхгүй, ард түмнээс уучлал хүсч байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины км тутмын үнэ 1000 төгрөг болж нэмэгдэнэ гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдээсээ уучлалт гуйлаа.Тэрбээр “Ард иргэдийн орлого өнөөдөр тийм ч өндөр биш байна. Түрүүчийн удаа таксины үнэ нэмэгдэнэ гэж яаран мэдэгдэл хийсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. Ирэх сард такси үйлчилгээний компаниуд тавьсан шаардлагыг биелүүлж, үйлчилгээгээ сайжруулах ч үнэ нь ямар нэг хэмжээгээр нэмэгдэхгүй” гэсэн юм.
ШӨХТГ-аас таксины үнийг нэмнэ гэж мэдээлэл хийсэн нь иргэдийг бухимдуулаад байсан юм. Хэдийгээр сарын дараагаас нэмэгдэнэ гэсэн ч өнөөдөр зарим такси нэг км-т 1000 төгргөөр үйлчилж эхэлсэн байна.
URL:













