Уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс энэ сарын эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан болж цочир хүйтэрнэ хэмээн мэдэгдлээ.

Энэ сарын 3-4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 3-нд говь талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрч, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих