Татвар, даатгал, нийгмийн халамж

 89dbcd7d9738fc20original

(Өөрт тохиолдсон явдалд тулгуурлан Австрийн туршлагаас өгүүлжээ – Нийтлэгч)

Татвар. Татвар ДАРАМТ УУ, аль эсвэл ХѲШҮҮРЭГ ҮҮ?

Мэргэжлийн ч бай, биш ч бай хүмүүс ер нь эхнийх дээр л санал нэгдчих байхаа даа. Мэдээж татвар, үйлдвэрлэгчдийн нуруун дээр ачаалал ѳгч буй хүнд дарамт мѳн, гэхдээ тэр дарамтаар дамжуулан үйлдвэрлэл үйлчилгээний царыг тасралтгүй ѳргѳтгѳх хѳшүүрэг болгон ашигладаг тогтолцоо байдаг юм байна гэдгийг би Австри улсад амьдран аж ахуйн үйл ажиллагаа явуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан гаргалтаас ажиглан мэдэж, яс махандаа хүртэл ойлгож авсан.

Яс махандаа гэсэн маань басчиг их учиртай, тайлбарлачихсан нь дээр ч юмуу гэж бодогдов. Тэгээд ч эдийн засгийн хүндрэл, хямрал энээ тэрээ болоод зарим татварыг нэмэгдүүлж, үрэлгэн хэлбэрийн халамжийг танахаас ѳѳр гарцгүй болчихоод байгаа монголын байдалд ямар нэг санаа авах утгаар нэмэр болох ч магад хэмээн бодож ѳѳрт тохиолдсон явдлыг тэрлэхээр шийдлээ.

Аж ахуйн үйл ажиллагаа явуулсан тайлангийн анхны жилд нилээд сайн ажилласан л даа. Сайн үзүүлэлттэй балаанс цаашид амьдралын баталгаа болох, формаль юман дээр сайн үнэлгээ олох хэрэгсэл болох нь гарцаагүй гэж бодсоных.

Клагенфуртэд гаднаас ирж амьдран суугчдад мужийн магестратаас Хѳрѳнгѳ оруулалт, татвар тѳлѳлт гэсэн хоёрхон зүйлийг л голчлон шаардаж анхаардаг. Фирмийн хувьд тэр үзүүлэлтүүд нь үнэхээр сайн байсан, бас татварын зѳвлѳх маань ч перфект л гэдэг байлаа. Би ч тайвшран шаргуу ажилласаар л байв.

Эхний жилийн балаанс гарах үеэр буюу дараа жилийн 8 сард татварын зѳвлѳх ирж уулзаач гэж гэнэт урив. Балаансад гарын үсэг зуруулах гэж байгаа байлгүй дээ гэж туслах маань тайвшруулсан болхоор юм ч бодсонгүй, давхиад очлоо. Гэтэл юу болсон гэж санана аа! Балансын касс статъяанд байсан мѳнгѳний маань 90% -ыг санхүүгийн алба зүгээр л ѳѳрийн юм шиг татаад авчихаж. Гайхмаар,100 мян евро тутмаас 90 мянгыг нь зүгээр л авчихаж байна гэсэн үг. Би зүрх дэлсэн хэцүү байдалд орлоо, данснаас их хэмжээний мѳнгѳ татаад авчихсаныг мэдэнгүүт хүн тэгдэг юм билээ. Энэ чинь миний мѳнгѳ ш дээ гэж учирлатал, одоо таны мѳнгѳ байхаа больсоон гэдэг байгаа.

Одоо яанаа гэтэл, хэрэв хүсэлт гаргавал 50% ийг нийгмийн сан маягаар балаансад эргүүлэн тусгаж фирмийн нийгмийн халамжийн сан болгон тѳвлѳрүүлэх арга байгаа, бас л сайн үзүүлэлт ш дээ гэнээ. Үнэхээр нийгмийн халамжийн сантай фирмийн ажилчдыг эмнэлэг үйлчилгээний байгууллагууд ѳѳр зэрэглэлээр авч үздэг юм билээ.Үлдсэн нь эргэж нялзахгүй нь бол ойлгомжтой болов.

Эндээс би 3 зүйлийг ясандаа хүртэл ойлгосон юм.

1. Австри давхар татварын хуультай гэдгийг урьд нь мэддэг байсан. Ашгийн татварыг татварын алба, орлогын татварыг санхүүгийн алба хураадаг гэж. Гэтэл ашгийн чѳлѳѳт үлдэгдлийн татвар гэж байдгийг мэдсэнгүй, анхаарах ёстой юм байна гэдгийг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авлаа. Ашгийн чѳлѳѳт үлдэгдлийн 40 хувийг жил бүрийн намар хурааж балаансад тусгадаг юм байна. Тэрийг хураалгахгүйн тулд хѳрѳнгѳ оруулалт хийх ёстой гэнэ. Эндээс кассад мѳнгѳ хуримтлуулж болохгүй үрэн таран хийх ёстой л гэсэн ойлголт аваад ямар зарлагыг хѳрѳнгѳ оруулалтад тооцох вэ гэдгийг ч лавлан мэдэж авлаа. Барилгаа ѳргѳтгѳх, шинэ технолог, тоног тѳхѳѳрѳмж суурилуулах, үйлдвэрлэлээ ѳргѳтгѳх г.м. Хуулийн үйлчлэх хүрээ механизмыг нь сайн мэдэж байх ёстой юм билээ.

Тэр даруй л би 2 ч шинэ машин авч зѳвѳлгѳѳ ѳх нэмэгдэл тѳв байгуулан ѳрѳѳ тасалгаагаа учиргүй томсгон байрны нэг давхрыг тэр чигт нь худалдаж авлаа. Хэрэгтэй хэрэггүй баахан компютер аван бужигнуулж ѳглѳѳ. Нилээн ч зардал гаргасны эцэст татварын байцаагчдаа мэдэгдлээ. Тэрээр зүйтэй гэснээ, балаансын үзүүлэлтүүд гарчихсан, оройтсоон ирэх жилийн балаансад тусгагдана гэв. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр гээд тайвшрах аядав. Гэхдээ л 2 жил дараалан мѳнгѳнийхѳѳ талыг хураалгачихсан би гэдэг хүн аргаа ядахдаа шинэ технологи хѳѳцѳлдѳж байгаа хэмээн гадаад дотоодгүй аялаад үрэн таран хийчихдэг байж гэж гэмшиж байхав дээ.

Татвар ийнхүү үйлдвэрлэлийг ѳргѳтгѳх хѳшүүрэг болон үйлчилдэг ажээ. Миний хувьд энэ онд Зѳвѳлгѳѳ ѳх тѳвѳѳ цаашид яаж ѳргѳтгѳх талаар бодон толгойгоо гашилгаж сууна, шинээр салбар нээдэг ч юмуу, ямартаа ч нэг л юм сэдэж олохгүй бол бас л мѳнгѳѳ ашиггүй хураалгах аж.

2. Фирм болгонд татварын зѳвлѳх гэж тусгайлсан хүн байдаг. Цалинг зѳвлѳх ѳѳрѳѳ бичиж ирүүлснээр фирм тѳлдѳг, гэлээ ч тэр зѳвлѳх гагцхүү татварын албаны буюу цаагуураа улсын эрх ашгийг л бодохоос фирмийн эрх ашгийн тѳлѳѳ байдаггүй юм байна гэдгийг хатуу ойлгосондоо.

3. Татвар, санхүүгийн байцаагч нараас эндхийхэн цѳсѳѳ хагартал айна. Орлогоо их бага хэмжээгээр нуух оролдлого байдаг болоод л тэр байх. Гэхдээ татвараа хугацаанд нь тушаагаад шударга ажиллаад байгаа итгэл олчихсон фирм дээр байцаагч нар хэдэн жилээр ч ирдэггүй гэсэн. Австрид хүнд үйлдвэр гэж байх биш, улсаараа татвар дээр зогсож байгаа болохоор татварын тогтолцоо дээд цэгтээ тѳгѳлдѳржсѳн байдаг болтой.

Татварын сайн хуультай, гол нь түүнийг хэрэгжүүлэх механизм нь стандартаар дамжин хэрэгжиж байдаг юм байна. Жишээ нь татварын хяналт шалгалтыг ерѳнхий байдлаар хийхгүй, фирмүүдийн стандарт, хир найдвартай түнш гэдгээс нь хамааран ялгавартай ханддаг систем байна гэдгийг олж мэдэж ойлгосон.

Татварынхантай ойр байх гэж оролдохын хэрэггүй, алдаа гаргахгүй байх нь л илүү чухал юм. Алдаагүй, шударгаар орлогоо мэдүүлж татвараа найдвартай тѳлсѳн фирмүүдэд урамшууллын хүчтэй хѳшүүрэг үйлчилж байдаг. Татварын ѳдѳрлѳг гэж манайхаар бэсрэг наадам шиг л юм болно. Орлогоо нуугаад баригдвал 5 жил хүртэл хорих ялын хуультай юм билээ.

Даатгал. Соёл иргэншил тѳлѳвшсѳн орнуудад түмэн янзын даатгал үйлчилнэ, зүгээр сургуулийн хүүхэд гэхэд л 4 янзын даатгалтай байдаг. Фирмүүд хувь хүн бүр ѳѳрийн гэсэн даатгалын байцаагчтай. Ѳчүүхэн юм болсон ч түүнээ мэдэгдэж байсан нь л дээр юм билээ.

Нэг удаа гадаа зогсож байсан машааныг маань шүргэсэн болтой зурчихсан байв. Шинэ машаан болхоор жаахан харамсалтай л байсан, гэхдээ шинэ тэргэнд 2 удаа үнэгүй сервис ѳгдѳг болхоор сүр бадруулсан ч гүй. Маргааш нь ажилдаа иртэл хаалган дээр уулзмаар байна, машааны чинь талаар гээд нэг нѳхѳр утсаа бичээд үлдээсэн байлаа. Утас цохитол ѳчигдѳр машааны чинь шүргэчихсээн, даатгалыхаа номерийг ѳгчихье, засварын мѳнгийг тѳлѳх шаардлаггүй гэж билээ.

Болконы цонх хагарах, зурагт гарахаа болих, компьютер вирустэх…ер нь л жижиг гэлтгүй бүх л тохиолдлыг бүртгүүлж л байсан дээр юм билээ. Даатгуулсан л бол сервист мѳнгѳ тѳлнѳ гэсэн ойлголт байхгүй. Даатгалыхан хоорондоо ѳрсѳлдѳѳнтэй байдаг болохоор шуурхай хѳѳцѳлдѳхий нь яана гээч.

Хѳрѳнгѳ оруулалтыг хѳшүүрэгддэг даатгал ч бий. Бүх юм даатгалаар хѳдѳлнѳ. Даатгалын кардгүй хүн бол бараг л амьдралгүй. Эрүүл мэндийн гэхэд л хэдэн янзын даатгал маш хүчтэй үйлчилнэ. Тэр чанараараа эрүүл мэндийг хамгаалах ажил, эмнэлзүй дээд цэгтээ хүртэл хѳгжсѳн байдаг юм байна.

Гудамжинд унасан согтуу толгойд хүртэл даатгал үйлчилнэ. Эрүүлжүүлэх гэж Австрид байхгүй, юу байдгийг ч мэдэхгүй. Согтуу хүнийг түргэн тусламжийнхан авч яваад дусал хэдэн литрээр нь шахаж хордлогы нь тайлаад явуулчихна. Эндхийн нэг монгол цагаач залуу, 2 ч удаа түргэн дуудуулж дусал шахуулан эмчилгээ хийлгэсэн тухайгаа бахдал болгон ярьж байна билээ.

Эгчийхээ урилгаар ирсэн оюутан монгол охин усанд сэлж байгаад живэн эмнэлэгт очсоны хѳлсѳнд ногоон кардгүй учраас 16 мянган евро тѳлж байна лээ. Тэр оюутан охинд юу байхав, эгч нь л тѳлсѳн.

Ийнхүү даатгал амьдралын хэв маяг болчихдог юм байна.

Манайд даатгалын тогтолцоог түргэн зүгшрүүлмээр болжээ. Нарантуул зах шатлаа, даатгалыхан гэж уралдаад л гүйж байх ёстой нѳхцѳл. Хэн ч ирж байгаа нь сонсогдсонгүй, даатгал байхгүй, хүмүүсийн тархинд суух болоогүй болтой юм. Хэзээ нэгэн ѳдѳр хэн нэгэн персон эхэлж л таарах юмыг цаг алдалгүй хийчихмээр л юм.

Нийгмийн халамж. Европaд PIGS-ийн орнууд гэж ярьдаг. Бид тарган гахайн орнууд гэж орчуулж байсан даа, Португал, Ирланд, Грек, Испани улсын нэрний эхний үсгээс бүтсэн үг л дээ. Нийгмийн халамжийг хэтрүүлэн тѳсвийн алдагдалд орон дампуурахад ойртсон орнууд.

Идээд л ажил хийхгүй хэвтээд байх утгыг илэрхийлсэн байх. Монгол улс ийм байдалд бас орчихоод байгаа. Тарган гахайн ѳвчтэй зарим орон хүнд байдлаас түргэн гарч байгаа, тэр туршлагаас манайх нэрэлхэлгүй аваад хуулчихмаар ч юм байдаг л юм билээ.

Жишээ нь, КРЕДИТ банкны туршлага. Уул уурхайгаас болон үнийн огцом ѳсѳлтѳѳс орж ирсэн тѳлѳвлѳгдѳѳгүй ашгийг тѳвлѳрүүлэн банк байгуулж жижиг дунд үйлдвэрлэлд хѳнгѳлттэй зээл олгон баялгаас нэмүү ѳртѳг үйлдвэрлэлийг хѳшүүрэгдмээр санагддаг юм. Үйлдвэрлэлийг урамшуулах хѳрѳнгийн эх үүсвэрийг тѳвлѳрүүлэх санаа эдийн засагчдаас гарч л байсан, дэмжигдээгүй ѳнгѳрсѳн нь алдаа байж ч магадгүй.

Ер нь л нийгмийн халамжийг баялаг үйлдвэрлэлээс салган ямар ч порпорцгүйгээр хэт ѳсгѳх нь эдийн засгийг бүхэлд нь унагадаг гашуун туршлагыг монголчууд амс ч л байна. Ямартаа ч нийгмийн халамж дандаа шоколаад байдаггүй гэдгийг л нийгэм мэдрээд авах шиг боллоо.

Дүгнэлтийн  ертѳнцѳд хэлэхэд, нийгмийн амьдралын энэ 3 чухал компонентийг уялдаатай авч үзээд, яавал эдийн засгийн хѳшүүрэг болгочих вэ гэдэг дээр тѳвлѳрч үзэл баримтлал гаргамаар санагдсанаа хэлье.

Европ бол монгол биш, тэхээр шууд хэргэлэх ч юм байна, монголын онцлогыг харгалзан боловсруулахаар юм ч зѳндѳѳ л байгаа. Нэг гол салбар доголдоход л эдийн засаг нь бүхэлдээ доргидог, гадны нѳлѳѳнѳѳс хамааралтай манайх шиг цомхон эдийн засагтай айлд татвар, даатгал, нийгмийн халамжийн чамбай тогтолцоо тун чиг хэрэгтэй дээ. Далд эдийн засгийг хѳшүүрэгдэн гаргаж ирэхэд ч энэ 3-ын харилцан уялдаатай тогтолцоог механизм болгоод ашиглах боломж баймаар. Гэхдээ далд эдийн засаг тусдаа асуудал байхаа.

И.Цэрэнхүү

2013-08-29


URL:

Сэтгэгдэл бичих