25 жил нэг л оймс өмсчээ

Хүн бүр амьдралдаа ямар нэг зүйлээр бахархдаг. Тэгвэл Их Британийн иргэн 55 гастай Фрэнк Тернбриж хамгийн “өндөр” настай оймсны эзэн гэдгээрээ бахархаж явдгаа дэлхий дахинаа сонордуулжээ. Тэрбээр 25 жилийн өмнө худалдаж авсан оймсоо одоо хүртэл солиогүй гэнэ. Төрөлх Глостер хотынхоо худалдааны захаас авсан уг оймсоо Фрэнк долоо хоног бүр өмсдөг гэнэ. Ноос, нейлон утсаар нэхсэн 25 жилийн настай эл оймсонд нэг ч цоорхой байхгүй нь олныг гайхшруулж байгаа аж. Тухайн өдөр Фрэнк хоёр хос оймс худалдан авсан ч нэг нь дорхноо цоорон хэрэглээнээс гарсан гэнэ. Харин өнөө хүртэл эзэндээ “үнэнчээр” хүчин зүтгэж яваа оймсыг эхнэр нь долоо хоног тутам угааж өгдөг байна. “Өвөл, зунгүй өмсдөг оймс маань өнөө хүртэл элэгдэж, цоорохгүй бай гааг олонд дуулгаж, бахархахаас өөр яалтай” хэмээн Фрэнк ярьсан байна

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих