С.Дэмбэрэл: Би хууль зөрчөөгүй

УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн Цэцэд өгчээ.
Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг. С.Дэмбэрэл үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал хэмээн тэрээр үзсэн байна.
Энэ талаар С.Дэмбэрэл гишүүнтэй холбогдоход “Хууль зөрчсөн юм байхгүй. Цэцэд өгсөн гэж хэвлэлийн цахим хаягаас л харлаа” гэхээс өөр тайлбар өгөхийг хүссэнгүй.
Д.Гэрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













