Мөнгийг өөртөө дурлуулах алтан дүрмүүд

WomenHeadMoneyМөнгө чамд хайртай юу? Үнэндээ бол бүсгүй хүн бүр ийм байхыг хүснэ гэж бодохгүй байна. Харин сайхан залуу чамд хайртай байж, мөнгө нь тэр залууд хайртай байвал хамгийн тохиромжтой мэт санагдана. Гэхдээ хүний амьдрал эрээнтэй бараантай хойно, чамайг хүрээлэх хүмүүст мөнгө хайртай байдаггүй тохиолдолд тэр мөнгийг өөртөө дурлуулъя л даа. Үүний тулд хэдхэн дүрмийг баримтлахад л хангалттай.

 

“Бүтэхгүй” гэдэг үгийг бүү хэл

Мөнгийг өөртөө дурлуулах гэж байгаа бүсгүй хүн “насан туршдаа ядууралтай тэмцсээр байгаад таарах юм байна”, “би хэзээ ч сугалаанд хожихгүй”, “надад үргэлж бага цалин өгдөг”, “бид ямар олигархууд байгаа биш дээ” гэж хэлэхгүй…

Харин оронд нь “миний бүх зүйл сайхан болно”, “их бага нь хамаагүй- энэ бол минийх”, “бид үүнийг хийх хэмжээний чинээлэг хүмүүс”, “мөнгөнд аз жаргал оршдоггүй” гэж хэлнэ.

Дуртай зүйлээ хий

Саад бэрхшээлийн өмнө өвдөг бүү сөхрөөрэй. Дуртай зүйлээ хийж эхлэх эхний жилд мөнгө нь чамд хайртай дуртайгаа илэрхийлэхгүй гэдэг нь мэдээж.

Магадгүй хоёр дахь жилдээ ч мөнгө чамд сэтгэлээ илчлэхгүй. Заримдаа гурван жил дараалаад хүлээх хэрэг гарна. Харин дөрөв дэх жилээс эхлээд мөрөөдсөн бүхэн чинь биелэлээ олж эхлэнэ. Чиний өмнө өвдөг сөхөрсөн мөнгө, алтан бөгж, урт удаан аз жаргалтай амьдралын баталгаа гараад ирнэ.

Зорилго тавь

Өөртөө мөнгийг дурлуулах гэж буй бүсгүй нь хорвоо ертөнцөд, бусад хүмүүст, сансарт, бурханд зориулж зорилго тавьдаггүй. Харин өөрөө өөртөө зорилго тавина.

Би чадна, би ажиллана, би сурна, би болно… Харин ямар ч тодорхой зорилгогүй, хий дэмий сэлгүүцэх бүсгүйчүүдэд мөнгө дургүй байдаг юм шүү.

Зарлагаа тодорхойл

Зарлага нь орлогоос доод тал нь 10%-иар бага байх ёстой. Үүний тулд нэг бол зарлагаа багасгах, нэг бол орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Дуртайгаа л сонго.

Өөрийгөө эрхлүүл

Такси барих, үнэтэй гэгчийн ресторанд хооллох, тансаг туфли эсвэл маш үнэтэй хүзүүний зүүлт худалдан аваарай. Эгэл жирийн Үнсгэлжинд мөнгө дургүй. Мөнгө нь өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг бүсгүйчүүдэд дуртай.

Бүү харамла

Мөнгө бол яг л эрчүүдтэй адил. Эргэн тойронд нь бага сүүтэгнэх тусам улам их наалддаг. Тиймээс, мөнгийг эрхэм зорилго болгоод байлгүй, хэрэгтэй зүйлд нь үрж, шаардлагатай зүйлд зарцуулж байгаарай.

Мөнгө чамайг тойрч сүүтэгнэж гүйг л дээ. Учир нь мөнгө нь өөртөө хайртай бүсгүйчүүдэд илүү их хайртай байдаг юм шүү дээ. Сонин байгаа биз?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих