Улаан Вино түрүү булчирхайн хавдар тусах эрсдлийг бууруулдаг
Долоо хоногт 4-7 хундага улаан вино уувал түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэл хоёр дахин буурдаг гэж Сиэтлийн хорт хавдар судлалын төвийн судлаачид үзжээ. Судалгаанд 40-64 нас-ны 1456 сайн дурын хүнийг хамруулжээ. Эрдэмтэд сайн дурынхны цагаан вино, улаан вино хоёрын хэрэглээг харьцуулан үзэхэд сүүлчиинх нь түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаараа илүү болох нь нотлогдсон байна. Энэхүү үзэгдлийг эрдэмтэд бусад архины төрлийн ундаанд агуулагддаггүй, зөвхөн улаан винонд ихээр агуулагдах флавоноид (Яа- ресвератрол (ге-sveratrol) хэмээх бодистой холбон тайлбарлажээ. Энэхүү нэгдлүүд нь антиоксидант чанартай бөгөөд тvрүү булчирхайн хавдрыг үүсгэгч даавар агуулсан андрогенийн (апйгодепз) түвшинг тэнцвэржүүлдэг. Энэхүү мэдээлэл нь улаан виноны ашигтай чанарын тухай эрдэмтдийн гаргасан өмнөх мэдэгдлүүдийг баталж байна. Тухайлбал энэ оны хоёрдугаар сард Голландын эрдэмтэд улаан виног эрчүүдийн бэлгийн чадавхийг олон жилээр уртасгадаг гэсэн бол, Америкийн эрдэмтэд зүрхний шигдээсээс тархийг хамгаалдаг гэж байсан билээ.
URL:








