11 иргэнд 201 сая төгрөг олгоно

Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор энэ сарын 3-нд хотын дарга захирамж гаргасан байна.

Тодруулбал, “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км авто зам, Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард барих 4.6 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж буй Буяны таван км авто замын трасст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталжээ.

11 иргэнд хоёр зуун нэг сая гаруй төгрөгийн нөхөн олговрыг энэ оны газар чөлөөлөх, нөхөх олговрын төсвөөс гаргаж өгөхөөр болжээ.

Д.Оюун


URL:

Сэтгэгдэл бичих