УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг тусгаарлан шалгана

Ё.Отгонбаярт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаад одоо АТГ-ынхан тусгаарлан шалгахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэргээс тусгаарлажээ. Ё.Отгонбаярыг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа тендер, төслүүд будлиантуулсан хэргээр нь нэгбүрчлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж магадгүй байгаа гэнэ.
Б.Сансар
URL:













