Зүү залгисан цэргийн хэргийг Увс руу шилжүүллээ

Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэхт холбогдох хэргийг харьяаллын дагуу Увс аймаг руу шилжүүлжээ.
Тэрбээр ангидаа алба хашиж байхдаа дөрвөн зүү залгисан хэрэгт дарга Н.Баатарыг буруутай хэмээн мэдүүлж буй. Тодруулбал “Захны цагаан даавуугаа хадаж суутал офицер Н.Баатар дарамтлан зүү залги гэж тулгасан.
Тэгэхээр нь би айгаад дөрвөн зүү залгисан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Харин Хилийн цэргийнхэн Н.Баатарыг алба хаагчаа дарамталж зодох хүн биш, өндөр боловсролтой, гадаадад хоёр гурван их сургууль төгссөн, шашны дээд боловсролтой, сэтгэлзүйн чиглэлээр ажиллаж байсан хэмээн өмгөөлж байгаа юм.
Ямартай ч П.Хэнмэдэх зүү залгисан нь гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Г.Мянган

URL:




