Леброн Жэймс ”Ерөнхий Продюсер”-оор ажиллана

Сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн довтлогч Леброн Жэймс хэсэг хамтрагчдынхаа хамтаар “Starz” кабелийн сувгийн уран бүтээлчдийн бүтээж буй инээдмийн олон ангит киноны ерөнхий продюсероор ажиллахаар болжээ. Гэвч түүний кино хэзээ нээлтээ хийх нь тодорхой бус байгаа юм. Түүнтэй хамт багын найз, менежер Маверик Картер болон бизнесийн хамтрагч Пол Вахтер нар хамтран ажиллах гэнэ. Тэрбээр өмнө нь найруулагчийн ажил хийж байсан туршлагатай ажээ. Тодруулбал “The LeBrons” хэмээх энимэйшн /2011 он/, “More Than a Game” баримтат уран сайхны кино /2008 он/ зэрэг кинонд продюсероор ажиллаж байжээ. Леброн Жэймс энэ тухайгаа “Надад хэд хэдэн олон ангит кино таалагдсан. Миний бизнесийн түншүүд телевизийн цуврал кино бүтээх санал тавингуут би энэ боломжийг алдахгүй байхаар шийдсэн юм” хэмээжээ. “Illustrated” хэмээх спортын сэтгүүлд мэдээлснээр тэрбээр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн хоёр удаагийн аварга, үндэсний лигийн дөрвөн удаагийн шилдэг тоглогчийн шагналт төдийгүй жилийнх нь цалин 56.5 сая ам.доллараар тооцоогддог байна.

URL:

Сэтгэгдэл бичих