CNN Сирийн тухай мэдээг цацахдаа худал жүжиглэж байгаа хүмүүсийг ашиглаж байгаад баригдаад байна

Андерсен Купер ба CNN суваг Сири улс уруу дайрахаар завдаж байгаа цэргийн дайралтыг хууль ёсны мэт харагдуулахын тулд энэ улсын тухай хуурамчаар бүтээсэн мэдээнүүд цацаж байгаад гардуулаад байна
Одоо Сири-с ирж байгаа мэдээллүүдийн үндсэн эх сурвалж, гол гэрч гэгдээд байгаа CNN-ийн тэр ажилтан нь зориуд тавилтай зураг авалтаар хуурамч мэдээллүүдээ бүтээж дамжуулж байгаад баригдаад байгаа билээ.
Саяхан нийтэд ил болсон тэр видео – баталгаа нотолгоонууд нь Сири рүү цэргийн хүчээр дайран орохыг CNN-ийн мэдээгээр дамжуулан мөргөн гуйж байгаа нэг идэвхтэн нь гэж үзүүлж байсан “Сириэс мэдээ дамжуулагч Дэнни Абдул Даием” гэгч нь үнэн хэрэг дээрээ ердөө л тэдний хөлслөж авсан жүжигчин худлаа ярьж байгаа этгээд болохыг нь харуулж байгаа.
Асад болон энэ улсын ямар ч тэргүүн эргэлзэх юмгүйгээр дарангуйлагч гэгдэж байгаа боловч АНУлсууд энэ улс уруу дайран орох нь тус улсын иргэдийн хувьд үйл явдлын хамгийн муу нэг өрнөл болох юм.
Яг одоо манай олон нийтийн мэдээллийн үндсэн сувгууд энэхүү ноцтой тохиолдлыг нуун дарагдуулах ажлыг хийж байгааг бид тэмдэглэж байгаа ба өнөөдөр Сири улсад гарч байгаа үхэл хүчирхийллүүд өндөр байгааг бид ч үгүйсгэхгүй байгаа.
Гэсэн хэдий ч бид ОНМХ-ийн үндсэн сувгуудийн үзүүлж харуулж бичиж байгаа тэр юмнууд нь урьдаас төлөвлөж зориудаар зохион байгуулж тавьсан суртал ухуулгын кампанит ажил гэдгийг бас харуулахыг хүсч байна.
Интернэтэд гарч ирсэн тэр видеонуудын нэг дээр энэ Дэнни гэгч нь эфирээс гадуур бол шал өөр зүйлүүд ярьж мөн түүний дамжуулж байгаа эдгээр мэдээний видео бичлэгийг хийж байгаа тэр багийн хүмүүсээс удалгүй CNN-ийн сувгаар Андерсен Купертэй видео ярилцлага хийхэд нь зориулж “буудалцааны дуу авиа” урьдчилан бэлтгэхийг хүсч байгаа нь бас харагдаж байна.

Энэ “Сириэс мэдээлэл дамжуулж байгаа Дэнни” нь өөр бусад олон мэдээллийн сувгууд дээр ч бас гарч ирж байгаа ба ингэхдээ тодорхой нэг үйл явдлуудын талаар түүний ярьж байгаа зүйлүүд нь тухай бүрдээ өөр өөр байгаа юм.
Энэ бол CNN суваг тодорхой зорилготой ухуулга ятгалгын кампанит ажил явуулж байгааг нь илчилсэн анхны тохиолдол биш бөгөөд иймэрхүү зүйлүүдийг байнга, ялангуяа ээлжит нэг дайн өдөөх болохоор их хийдэг билээ.
Өнөөгийн энэ дайны тухай дамжуулж байгаа мэдээллүүдийнх нь хамгийн ичгүүр сонжуургүй зориуд жүжиглэсэн тэр хэд хэдэн бичлэгүүд бол үнэн хэрэг дээрээ ердөө л сэтгэлзүйн дайны арга хэлбэрүүдийн нэг хэлбэр болгон боловсруулсан суртал ухуулгын башир аргуудынх нь нэг нь юм.
Америкийн иргэдийн хэн нь ч Саддам Хусейны хөшөөг нураан унагаж АНУ-ын далбаагаар бүтээж байсан тэр бичлэгийг мартахгүй ээ, гэвч энэ бүхэн нь ердөө л манай цэргийнхэн ба ОНМХэрэгслүүд хамтран үйлдсэн заль мэх, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөхөөр тусгайлан бэлтгэсэн тавилтай бичлэг байсан гэдгийг бол хүмүүс тэр болгон мэддэггүй.
2004 оны 7-р сард сэтгүүлч Джон Элмер тэр хөшөөг нураан буулгаж байх тэр үеийн бүх видеобичлэг, зургууд нь үнэн хэрэг дээрээ бол зориуд төлөвлөж тавьсан жүжэглэлийн бичлэгүүд байсан гэдгийг давхар нотолж байгаа эдгээр тусгай ажиллагаануудын талаар цэргийнхний өөрсдийнх нь хийсэн дотоод мөрдөн шалгалтын  материалыг олон нийтэд дэлгэсэн билээ.
Джон Элмер өөрийн тэр нийтлэлдээ “2003 оны 4-р сарын 9-нд Багдадын төвд орших Фирдосын талбай дээр Саддам Хусейны хөшөөг нураан хөмөрсөн тэр гунигт ажиллагааг америкийн цэргийнхэн өөрсдөө төлөвлөн бэлтгэж хийсэн ба энэ нь жирийн иракчуудын өөрсдийнх нь цаанаасаа хүссэн үйлдэл байгаагүй юм.
Энэ судалгаанд бичихдээ энэ хөшөөг тэнгисийн явган цэргийн нэг хурандаа эхэлж нураахаар шийдсэн байсан бөгөөд харин сэтгэлзүйн ажиллагаа явуулдаг цэргийн тусгай салаа нь энэхүү зориудын тавилтай үйл явдлаас суртал ухуулгын сайхан далим гаргаж авсан байна…
Энэхүү судалгааны тайланд бичихдээ тэд энэхүү жүжиглэлээ аль болох үнэмшилтэй болгохын тулд тэнгисийн явган цэргийнхнээр энэ үйлдэлдээ учир мэдэхгүй ирак хүүхдүүдийг татан оруулж ашигласан байдаг.
Өнгөрсөн 4-р сард энэ дайныг эсэргүүцэж байсан хүмүүс энэхүү үйл явдал нь ердөө л зориуд найруулан тавьсан жүжиглэл байсан тухай мэдэгдлүүд удаа дараа хийж байсан боловч үүнийг манай засгийн газар болон манай хамгийн нөлөө бүхий ОНМХэрэгслүүд хамтран үгүйсгэн бас шоолж тохуурхсан юм”.
Саддам Хусейны хөшөөг нураан унагахтай холбогдсон энэхүү найруулан тавьсан жүжиглэл нь Иракт хийж байгаа олон чиглэлийн дайнуудын явцад одоо ч явуулсаар байгаа сэтгэлзүйн арга ажиллагаануудынх нь урт жагсаалтын нэг л жишээ нь юм.
1990 оны “Цөлийн шуурга” ажиллагааны эхэнд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх тусгай ажиллагаанууд явуулдаг “Hill & Knownton” пүүст засгийн газрын тушаалаар америкийн олон нийтийн санаа бодолд энэ дайны талаар хуурамч ойлголт төсөөлөл бий болгох олон шинэ зүйлүүд хийж бүтээхэд нь сая сая долларууд өгч зарцуулсан билээ.
Энэ дайныг эхлүүлэхэд тэр үед түлхэц өгсөн олон тооны өрөвдмөөр заль мэхүүдийн нэг нь Кувейтын 15 настай Наира гэдэг охины мэдүүлэг байсан ба тэр үед энэ охины тухай нэрнээс нь өөр юу мэдэгдэхгүй байсан юм.
Хожим CNN-ийн мэдээгээр олон давтсан тэр видео бичлэг дээр тэр охин ингэж ярьж байсан билээ: “Би аль-Аддан эмнэлэгт  сайн дураараа ажиллаж байсан юм. Би тэнд байхдаа буу зэвсэгтэй ирак цэргүүд энэ эмнэлэг үрүү орж ирцгээж дөнгөж саяхан төрсөн нялх хүүхдүүд инкубатор дотор бойжиж байсан тэр өрөөнүүд үрүү орцгоож байсныг нь харсаан. Тэд нар тэр нялх хүүхдүүдийг гаргаж авч инкубаторуудыг нь аваад явчихсан, тэгээд тэр нялх хүүхдүүдийг хүйтэн шалан дээр үхүүлэхээр орхиж байсан”.

Аймшигтай байгаа биз дээ? Гэвч аз болоход үнэн хэрэг дээрээ тийм юм огт болж байгаагүй юм. Харин энэ охин өгч байсан тэр мэдүүлэгтээ иракуудыг хүний ёсноос гадуур амьтад гэж л харуулахыг зорьж санаанаасаа зохиосон үйл явдлуудаа дүрслэн ярьж байсан юм.
Гэвч эдгээр аймшигтай үйл явдлуудын гэрч гэгдэж байсан энэ Наира нэртэй охин бол үнэн хэрэг дээрээ сэтгэлзүйн тусгай ажиллагаа явуулдаг америк мэргэжилтнүүд энэхүү театрчилсан жүжигтээ оролцохыг ятгасан байсан, Кувейт дэх америкийн элчин сайдын охин нь байсан гэдгийг сэтгүүлчид олж илрүүлсний дараа энэ бүхэн нь илчлэгдсэн билээ.
Хэрвээ манай засгийн газар мөн ОНМХэрэгслүүд америкийн ард түмнийг дайн өдөөхөөр залилан хуурч мэхлэх зорилго доор ингэж нэг тал болж хамтарч байгаа юм бол тэд ийм аргуудаа энхтайван цагт ч, нэн ялангуяа [ардчилсан] сонгуулийн өмнө хэрэглэдэг гэдэгт одоо эргэлзэхгүй байж болноо.
Эх үүсвэр:
Судлаач Х.Болорболд
Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад нийтлэлийг  UBMAN.MN сайтаас уншина уу?

URL:

Сэтгэгдэл бичих