Түвдийн тусгаар тогтнох үйл ажиллагааг дэмжихгүй гэх Австрийн байр суурийг Хятадын тал сайшааж байна
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 5-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал нэг Хятадын бодлого баримталж , Түвд бол Хятадын нэг хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдогч, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хагалан бутаргах ямарваа үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн Австрийн байр суурийг идэвхтэй үнэлж байна гэжээ.
Өнгөрсөн оны 5-р сард Австрийн зарим улс төрчид Далай ламтай уулзаснаас хойш Хятад Австрийн харилцаанд хүндрэл учирсан юм. Австрийн ГХЯ-ны өндөр албан тушаалтан саяхан Хятадаас Австрид суугаа элчин сайдтай уулзсан юм. энэ тухай Хун Лей хэлэхдээ, саяхан Австрид суугаа элчин сайд Жао Бин Венад Австрийн ГХЯ-ны улс төрийн газрын дарга Элчин сайд Жан Кискерттэй уулзлаа. Жан Кискерт хэлэхдээ, Австрийн ерөнхий сайд болон дэд ерөнхий сайд 2012 оны 5-р сард Венад Далай Ламтай уулзсаны дараа Австри Хятадын харилцаанд гарсан сөрөг нөлөөнд харамсаж байна. Австрийн тал Хятадтай найрамдал хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж , нэг Хятадын бодлого баримталж , Түвд бол Хятадын нэг хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, Түвдийг тусгаар тогтнуулахаар оролдогч, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хагалан бутаргах ямарваа үйл ажиллагааг дэмжихгүй гэж илэрхийлсэн юм.
Тэр хэлэхдээ, Хятадын тал дээр дурдсан байр суурийг идэвхтэй үнэлж байна. Хятадын засгийн газар Австритай найрамдал хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлаан үзэж байна. хоёр ойлголцоо зохицуулгаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг урт удаан эрүүл маруул тогтвортой хөгжүүлэхийг болно гэжээ.
/Баатар орчуулав/ china radio
URL:




