Ичкогийн бөгсийг хэн ч танихгүй
Мөнхцэцэг, Ичинхорлоо тэргүүтэй хэсэг эмэгтэй яруу найрагчид эрчүүдээс нэг их дутахааргүй чөлөөт цагаа өнгөрөөдөг гэнэ. Хоёр найрагч маань хэсэг найзуудтайгаа цагийг зугаатайгаар өнгөрөөж улмаар нэлээд халамцан хотын гудамжаар салхи татуулан давхиж явжээ. Гэтэл Ичинхорлоо “би бие засмаар байна яах вэ” гэж гэтэл Мөнхцэцэг “энэ хавьцаа зогсоод бие засчих аа шөнө хаа гэж бие засах газар хайж явдаг юм бэ” гэжээ. Түүний ийн хэлсэн нь Ичинхорлоод оновчтой зөвөлгөө болж, машинаас буугаад бургас бараадан хормойгоороо халхлах аядан сууж гэнэ. Гэтэл Мөнхцэцэг найрагч “Ичкоо чиний бөгсийг хэн ч танихгүй ээ бөгсөө нуухаар нүүрээ нуу хөөе” гээд хамт явсан хүмүүсийнхээ элгийг хөшөөж орхисон гэнэ. Нээрээ ч Ичинхорлоо найрагчийн нүүрийг л харж танихаас бөгсийг нь хэн ч таних вэ дээ.
nuutsmn
URL:






