Бен: Би танай оронд хайртай

Бен: Би танай оронд хайртай

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам манай оронд болох гэж байна.

Германаас ирсэн яруу найрагч Бентэй ярилцлаа.

-Сайн уу Бен. Маргааш аялалаар гарах нь догдолж байна уу?
-Маргааш Чингисийн нутгаар аялахаар гарна. Сэтгэл догдолж байна шүү. Монгол сайхан байгальтай гэж сонссон. Гайхалтай байгалиар аялж, шүлгээ уншина гэхээр сайхан байна.

-Манай уншигчдад зориулаад шүлэг уншиж өгөөч?

-Уншмаар л байна. Гэхдээ хөдөө унших шүлгээ одоо уншчихаар сонирхолгүй шүү дээ. Дараа заавал уншиж өгнө гэдгээ амлаж байна.

-Монголд анх удаа ирсэн үү?
-Би танай оронд ирээд удаж байна. Монгол улсын их сургуульд хэл шинжлэлийн чиглэлээр хичээл заадаг. Монголчууд их найрсаг ард түмэн. Би танай оронд хайртай.

-Оюутнууд хэр байна?

-Танай оюутнууд мангар лав биш. Гэхдээ нэг сул тал ажигласан. Манай оюутнууд бол багштайгаа чөлөөтэй харьцаж, санал бодлоо илэрхийлдэг. Харин танай оюутнууд эсрэгээрээ юм.

-Монгол найзуудтай болсон биз дээ?

-Найзтай бололгүй яахав. Найзгүй бол уйдна шүү дээ. Хэдэн монгол найз бий. Бид цагийг зугаатай өнгөрүүлдэг. Үргэлж харилцан ярилцаж, үзэл бодлоо илэрхийлж, спортоор хичээллэдэг.

-Манай оронд байхад хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байна?
-Танай хоол мах ихтэй. Харин надад ногоо идэх шаардлага байдаг. Хоолонд нь нэг л дасаж өгөхгүй юм. Гэхдээ цуйван, хуушуур зэрэг хоол амттай санагдсан шүү.

Ч.Гантулга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих