Хамгийн том галт уул олджээ

Хамгийн том галт уул олджээ

Японы зүүн хэсгээс далайн гүнд орших “Таму Массиф” нэртэй галт уул одлоо гэж Хоустон  их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Уиллиам Сагр хэлжээ.

Тус галт уул нь хэмжээгээрээ 310 мянган км талбайг хамрах буюу Шинэ Мексик улсын нутаг дэвсгэртэй тэнцэх аж. Энэ нь сүүлд бүртгэгдсэн Хавайгийн 5179 км талбайтай хамгийн том галт уул гэгддэг “Мауна Лоа”-гоос хамаагүй том юм байна.

Энэхүү галт уулыг шинжээчид 145 сая жилийн настай, сүүлийн хэдэн сая жилийн дотор идэвхгүй болсон гэжээ.

Шинээр нээгдээд байгаа галт уулыг геологич Уиллиам Сагрийн багийнхан судалж байгаа бөгөөд сүүлийн 20 жил галт уулыг судлах ажил хийж байгаа туршлагатай эрдэмтэн гэнэ.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих