Дизель түлшний хомсдлоос болж ургац хураалт саатаж магадгүй
ҮХААЯ-наас ургац хураалтын ажлын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 1180 га талбайгаас 1549 тонн буудай, 1088 га-аас 14.640 тонн төмс, 877 га-аас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га талбайгаас 1.205 тонн тэжээлийн ургамал хураан аваад буй аж.
Ингэснээр үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьд хүрсэн байна. Энэ үеэр салбарынхан Төв аймаг дахь тариалагийн бүс нутаг болох Цээл, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сумдад ургац хураалтын ажил дизель түлшний хомсдолтой холбоотойгоор саатах магадлалтай байгааг дуулгав. Энэ сарын нэгнээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Дархан-Уул аймгийн Хонгор сумдад мөн ургац хураалтын ажил эхэлсэн бөгөөд энэ сарын 10 хүртэл хэвийн үргэлжлэхээр байна хэмээн мэдэгдлээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 7, 8-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас хаях магадлалтай байгаа учраас ургац хураалтад нөлөөлж болзошгүйг албаныхан онцлов.
Б.Заяа
montsame
URL:







