Удахгүй Монголд ирэх BLUE-ийнхан Паппарацийн дуранд

Их Британий алдарт “Blue” хамтлагийн гишүүд болох Данкан Жэймс, Ли Райн нар Майамигийн эргийн ойролцоо нэгэн найз эмэгтэйтэйгээ гурвуулаа инээлдэн, ямар нэг тунчиг хөгжилтэй зүйлийн талаар ярилцан явж байсан нь ийнхүү папарацчидын дуранд өртжээ.

Ли, Данкан 2 Англиас өөр газар, тэр тусмаа Майамагийн Никки наран шарлагын газар  найз нөхдийн хамт нэгэн өдрийг өдрийн хоол зооглож, усанд шумбасан шигээ байсан нь ихэд сонирхол татаж байв.
35 настай Данкан Жэймс сүүлийн үед өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарлаа хандуулан 7 хоногт 5 удаа фитнессээр хичээллэж байгаа гэнэ шүү. Үүнийгээ батлахын тулд тэрээр саяхан “Gay Times” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрээр хэлэхдээ “Хүн хөгширсөн хойноо биеэ тордох хэцүү, тордлоо ч гэлээ ямар нэгэн өөрчлөлт орохгүй учраас залуу байгаа дээрээ биеэ хөгжүүлээд авах нь чухал. Түүнтэй адил би өөртөө анхаарал тавьж, юу идэж ууж байгаагаа хайхрахгүй байвал миний бие улам л дордох нь байна”  гэжээ. Түүний уйгагүй хичээллэлт нь хувийн дасгалжуулагч Скотт Эшлитэй шууд холбоотой гэнэ лээ. Түүний дасгалжуулагч түүнд хэрхэн хичээллэхээс эхлээд л идэж уухад хүртэл анхаарал хандуулдаг гэсэн юм. Биеийн булчингаа хөгжүүлэх тал дээр нэлээд том зорилго тавьчихсан байгаа бөгөөд 10 кг хасаж, булчингийн массаа хэвийн болгох тал дээр санаа тавьж байгаа гээд л сонин их байсан шүү. Хоол хүнс бол хамгийн их анхаарах зүйл гэсэн юм.
Түүнийн фитнессээр хичээллэсэн үр дүнг нүдээрээ харсан Ли ч мөн адил түүн шиг болохыг хүсэж, Скоттийн зааврын дагуу хичээллэх болсноо нуугаагүй юм. Одоо Ли Скоттын зааснаар хичээллэж эхэлсэн гэсэн шүү. Тийм учраас л Майамид тэр хоёрын зугаалж явсан эдгээр зурагнууд фитнессээр хичээллэж буйг нь илтгэж байгаа биз ээ.

Зураг дээр Их Британий алдарт “Blue” хамтлагийн 2 гишүүн болох Ли Райн, Данкан Жэймс 2 найзуудын хамтаар Майамигийн Никки хэмээх наран шарлагын газар нэгэн өдрийг усанд шумбаж, өдрийн зоог идэж, дуулж хуурдан өнгөрүүлсэн нь Лигийн төрсөн өдрийн бяцхан хэмжээний баяр болж таарав. Хамтлагийн нөгөө 2 гишүүн болох Саймон, Энтони 2 харин байсангүй. Тэр 2 найз нөхдийн хамтаар наран шарлагын газрын клубт дуулж, шинэ дуу ч зохиогоод амжжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих