Өндөр сайхан барилга өмнүүрээ алхах зай үлдээсэнгүй гэжүү
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажилладаггүй зэргээс үүдсэн барилгуудыг тойрсон элдэв хэл ам зөндөө гардаг.
Тэгвэл өнгө зүсээ засаж, өргөтгөл хийгээд байгаа нэгэн барилгын тухайд өгүүлэхэд Ерөнхий сайд Амарын гудамжинд буюу “Чингисийн талбай”-н “Туушин” ХХК-ийн барилга явган хүний зам байтугай авто машины замын 1/3 -ийг хааж буудлын үүдний түр зогсоолоо барьчихсан байх юм аа.
Уг барилгын өмнүүр явган хүн явахад бэршээлтэй болсон бөгөөд улаан зам дээгүүр машин тэрэгтэй зэрэгцэн амь наана там цаана таваргаж байна. Хотын хөл, хөдөлгөөн ихтэй тэрхүү хэсэгт осол аваар гарах ийм нөхцөлийг бүрдүүлээд буй нь хүмүүсийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа юм.
Халтиргааны улирал эхлэхээр бүр сүйд майд болох төлөвтэй. Түүнчлэн тэр хавьд машины зогсоолыг шийдэж өгөөгүйн улмаас хотын даргын нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон заалтаас болж тэнд ажил алба хөөцөлдөж ирсэн хүмүүст ихээхэн хүндрэлтэй байгаа бололтой.
Өчигдөрхөн гэхэд тус газар явж байгаа нэг хүн /Хамгаалагч нь өөрийн оффист хамаарах зогсоолд тавихыг зөвшөөрөөгүйн улмаас/ машинаа ачуулсан бөгөөд ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэл ам таталж хэрүүл тэмцэл хийж байсан юм.
Энэ мэт олон асуудлыг эргэцүүлэлгүйгээр хот төлөвлөлтөд болоод ард иргэдийн амар тайван байдалд саад учруулж буй, зөвшөөрөл олгож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцмоор юм.
Туушин буудалд ийнхүү замын нэг урсгалын талыг хааж, явган хүний замыг байхгүй болгож үүдний түр зогсоол зам тавих зөвшөөрөл үнэхээр эрх мэдэлтнүүд олгов уу эсвэл дур мэдэн ийнхүү авирлав уу? …
Энд хаа хаанаа анхаарал хандуулах буйзаа.
Ингээд та бүхэн доорх зургаас ямар байдал үүсээд буйг харж болно.










ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN
URL:




