Азийн буудлагын спортын мастеруудын аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно

Азийн буудлагын спортын мастеруудын аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно

Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна.

Энэ сарын 12-16 өдрүүдэд болох уг тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх аж.

Тэмцээний нээлт ирэх баасан гаригт буюу 13-нд 15:30 цагаас БХТН-ын Техникийн Спортын Төвд болно.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа аж.

Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих