Хөшөөтийн уурхайд ажиллах хүч нэрийдлээр 200 гаруй Хятад ажилчин оруулж ирүүлэх хүсэлтийг гаргажээ

Хєшєєтийн уурхайг эзэмшдэг Хятадын 100%-ийн хєрєнгє оруулалттай “МОНЭНКО” компанийн удирдлага бvхэлдээ

Хятадуудын мэдэлд очсон тухай бид саяхан мэдээлж байсан билээ.  Тэгвэл Хятад удирдлагууд нь vйл ажиллагаа эрчимжvvлж, баруун хилээр тvvхий нvvрс зєєн гаргах тєлєвлєгєєгєє яаравчлан хэрэгжvvлэх vvднээс хятадаас 2000 гаруй ажилчдыг оруулж ирэх хvсэлтийг холбогдох яам, газруудад хvргvvлжээ.

Тэд vvнийгээ тайлбарлахдаа Хєшєєтийн уурхайгаас баруун хил рvv тавьсан замаа гvйцээх, жижиг цахилгаан станц болон нvvрс коксжуулах vйлдвэр барихад дээр дурьдсанчлан 2000 гаруй нарийн мэргэжлийн ажилчид зайлшгvй хэрэгцээтэй болж байгаа гээд vvнийгээ хятад улсаас оруулж ирэх хvсэлтэйгээ уламжлан, холбогдох зєвшєєрлийг олгож єгєхийг хvсжээ.

Монголчууд биднийг, гадныхан “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг, бодоод байхад энэ vг vнэний ортой юм байна, учир нь бидний сууж байгаа “алт”-ыг нь энэ мэтээр ухаад авч гарахаар зэхэж байхад бид, єлмєн зєлмєг ходоодтой, євєр зуураа хэрvvлтэй, дээр дооргvй “алмайраад” л сууцгааж байх юм. Гэтэл л захын нэгэн хятад компани хєрєнгє оруулагч нэрийдлээр эх оронд маань орж ирчихээд, баялагт маань эзэн суучихаад, эрх мэдэлтнvvдэд хэдэн “ногоон” атгуулчихаад, лиценз нэрийдлээр газар нутгийг маань бvр хэдэн арван жилээр худалдаж авчихаад, баялагийг нь зєєн гаргахаар зэхэж, эздийг нь мэргэжилгvй, чадваргvй гээд vл тоомсорлож байх юм.

Энэ чиглэлд Монгол улсын Ерєнхий сайд, холбогдох яамныхан анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Эс тэгвээс гадныхан эзэнгvй улсад байгаа мэт эрх дураа авирлах нь хэрээс хэтэрлээ.

Ц.Гомбосvрэн

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих