“Тэнгис дээрх оршуулгын газар” адууны сүүлэн замагт тэнгисийн нууц

Адууны сүүлэн замагт тэнгис Атлантын далайн хойд хэсэгт байдаг дэлхий дээр цорын ганц эргийн шугамгүй тэнгис юм. Хүмүүс түүнийг “чөтгөрийн замагт тэнгис” гэж нэрлэдэг. Эрт урьдаас нааш энэ “чөтгөрийн замагт тэнгис”-т эндүүрч орсон хөлөг онгоц, хүн амьтан бараг тэр аяараа амиа алдаж сүйрсээр иржээ. Дарвуулт хөлөг онгоцны эрин цагт хэд хичнээн ч юм хөлөг онгоц энэ жигтэй хачин тэнгист төөрөн орж адууны сүүлэн замагт үхлүүт орооцолдон зогсож, хөлөг онгоцон дээрх хүмүүс нь цэвэр ус, хоол хүнс нь дуусаад амиа аврах аргагүйдэн сөнөдөг асан болохоор хүмүүс энэ тэнгисийн бүсийг “Тэнгис дээрх оршуулгын газар” гэж нэрлэсэн байна.
Хамгийн анх тэнгисийн энэ бүсэд орж очсон нь Колумбын хөлөг онгоцны багийнхан бөгөөд тэд тэнд cap гаруй зууралдан орооцолдоод эцэстээ бүхий л далайчдын үхэн тэмцэлдсэний хүчээр сая нэг юм үхлээс аврагдсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Английн армийн дэд хурандаа Озмин өөрийн биеэр адууны сүүлэн замагт тэнгист очжээ. Тэнгис дээр салхи савиргүй, “ногоон үзүүр”-ээс нь хүний огиудас хүргэсэн хачин үнэр ханхалж, хаа сайгүй эвдэрсэн хөлөг онгоцнуудын сэг хөвөлзөж байж гэнэ. Тэнгис дээрх замгийн гадаргуун татах хүч маш их, арьсыг шархлуулдаг ажээ. Орой болоход тэнгисийн замаг могой мэт гулсан хөлөг онгоцны хуяг хитэгт зууралдан ирж орооцолдуулан бүрхэж авдаг байна. Дэд хурандаа Озмин тушаал гаргаж замгийг шүүрдэн арилга гэсэнд тэнгисийн замаг улам улмаар их болж түлхэлтийн ус шиг хуягт тавцан дээр авиран гарч иржээ. Тэгээд үхэн хатан тэмцэлдэж байж сая нэг юм тамираа барж, тэнхээгээ таслаад азаар амьд салжээ.
Адууны сүүлэн замагт тэнгис яагаад тийм аюултай, тэр байтугай тийм олон хүний амь насыг авч залгидаг юм бол? Өдий төдий далай тэнгисийн аялагчдын таамгаар бол сэнсээр хөдөлдөг хөлөг онгоцнууд санаандгүй нэлэнхүй их адууны сүүлэн замаг хөвсөн тэнгисийн бүсэд явж орсны дараа сэнснүүд нь баглуулсан юм шиг адууны сүүлэн замагт орооцолдон эргэхээ болиод хөлөг онгоц хөдөлж чадахгүй болж, удирдлагаа алдаад сүүлдээ хажуулдах юмуу мөргөлдөөд живдэг гэнэ. Гэтэл ийм тайлбар нь нисэх онгоц бас адуун сүүлэн замагт тэнгист осолддогийн учир шалтгааныг тайлбарлах арга мөргүй болохоор бүр ч олон хүн үүнийг одоогоор тайлж тайлбарлахын аргагүй нууц оньсого гэж үздэг байна.
Адууны сүүлэн замагт тэнгисийн бий болсон нь бас л нэг оньсого юм. Зарим далай тэнгис судлаачдын үзэж байгаагаар бол адууны сүүлэн замагт тэнгисийн ёроолд адууны сүүлэн замаг эхлэн ургаж гараад дараа нь догшин шуурга болон тэнгисийн урсгалд таслагдан улмаар үндэсгүй үргэлж хөвж байдаг адууны сүүлэн замаг болсон байх гэдэг байна. Бас зарим далай тэнгис судлаачид болохоор ийм адууны сүүлэн замаг нь угтаа тэнгисийн хөвдөг замагт ордог бөгөөд бусад тэнгисийн бүсээс энд хөвөлзөж гүвэлзэж ирсэн байх гэж үздэг байна. Хүний ухааныг төөрүүлж байдаг нь гэвэл далай тэнгис судлаачид зориудаар тусгайлан очиж адууны сүүлэн замагт тэнгисийг газар дээр нь ажиглах үеэр ойр хавийнх нь тэнгис цэлэлзэж, эсвэл ямар ч ул мөр огт үзэгдэхгүй байснаа, нэг хэсэг болоод өөр хүмүүс очиход мөнөөх адуун сүүлэн замаг санаандгүй өнөөх л усан дээрээ их хэмжээгээр гарч ирсэн байхыг олж үздэг ажээ. Тэгээд тэр үе үе гарч ирж, үе үе далд ордог үзэгдэл нь бас л хүмүүсийг алмайруулан гайхшруулж байдаг гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих