Түркэд засгийн газрын эсрэг жагсаалууд дахин сэргэлээ

Түркэд засгийн газрын эсрэг жагсаалууд дахин сэргэлээ

© Фото: «Голос России»

Лхагва гаригийн үдэш Стамбул, Анкара, Измир, Антакье болон Түркийн бусад хотуудад засгийн газрын эсрэг жагсаалууд сэргэв

Лхагва гаригийн үдэш Стамбул, Анкара, Измир, Антакье болон Түркийн бусад хотуудад засгийн газрын эсрэг жагсаалууд сэргэв. Тзмир, Антакье хотуудад эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон усан бууг ашиглажээ. Гэсэн ч эсэргүүцлийн жагсаалд оролцогчид засгийн газрын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж уриа, лозунгуудаа хашгиран, ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардаж байв.

Стамбулын Кадыкей талбайд болсон эрсэргүүцлийн цуглаанд Антакьед алагдсан 22 настай Ахмет Атаканыг дурсан санахаар хэдэн мянган хүн ирсэн байв. Залуу эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож байхдаа дээвэр дээрээс нисч амиа алдсан юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих