Цэрэг татлага энэ баасан гаригт эхэлнэ
Хаврын ээлжит цэрэг татлага энэ сарын 5-наас орон даяар эхэлнэ. Энэ удаа улсын хэмжээнд цэргийн насны нийт 15 мянга гаруй залуус хамрагдах төлөвтэй байгаа аж.
Эр цэргийн албыг 18-25 насны иргэн өөрийн биеэр, эсвэл дүйцүүлэн хааж болох юм байна. Дүйцүүлэн хаахын тулд мөнгөн төлбөр буюу нэг иргэн нэг удаа хоёр сая гурван зуун мянган төгрөг төлнө. Мөн энэ тохиолдолд тухайн иргэн өөрийн харъяа орон нутагт 150-иас доошгүй хоногийн хугацаанд байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх зэрэг олон нийтийг хамарсан ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой.
Хэрэв цэрэг татлага зохион байгуулах хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулна.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага явуулах байршлын хувьд Баянгол дүүрэг Анагаах ухааны коллеж, Баянзүрх дүүрэг 55, Сүхбаатар дүүрэг 31, Сонгинохайрхан дүүрэг 83, Хан-Уул дүүрэг 52, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр сургууль дээр тус тус бүртгэх юм байна.
URL:














