Н.Даваагийн гэргий Т.Оюунгэрэл: УМБГ-ынхан нөхөртэй маань хамт явсан хүмүүсийг зодсон гэсэн

“Иргэний хөдөлгөөний нам”-ын дарга Н.Даваа нэгэн хэвлэлд Сүхбаатарын талбай дээр жагсч байгаа иргэний хөдөлгөөнүүдийн ард би байгаа гэсэн утгатай ярилцлага өгснөөс нь үүдэн түүнийг УМБГ-ынхан баривчилжээ. Энэ мэдээллийг аваад бид Н.Даваагийн 9911,.. утас руу холбогдоход утсыг нь түүний гэргий авч цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Уучлаарай, нөхрийг тань өнөөдөр /өчигдөр/ цагдан хорьсон гэсэн. Хэдэн цагийн үед юу балсон юм бол?

-Өглөө 11.00 цагийн орчимд талбай дээр явж байхад нь шууд хүчээр УМБГ-ынхан баривчилж, цагдан хорих төвд саатуулсан. Хэвлэлд өгсөн ярилцлаганаас нь үүдэн, улс төрийн шалтгаанаар нөхрийг маань баривчилчихлаа. Цагдаа нар шууд хүч хэрэглэж, хамт явсан хүмүүсийг нь зодсон гэсэн.

-Хэдүүлээ байсан юм бэ. Ганц Н.Давааг баривчилсан юм уу?
-З-4-үүлээ байсан гэсэн. Ганцхан манай нөхрийг л цагдан хорьсон.

-Та өглөөнөөс хойш нөхөртэйгөө холбоо барьсан уу. УМБГ-ынхан юу гэж байна?

-Холбоо барьж болдоггүй шүү дээ. Тэднар шууд л баривчлаад явчихсан болохоор дэмий л сандраад байж байна.

-Өмгөөлөгч нь ямар арга хэмжээ авна гэж байна?

-Хэвлэлийнхэнд яриа өгөөд л байсан. Мэдээж хурдан суллуулах талаас нь арга хэмжээ авна.

С.Заяа
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих