Ганбууш буюу Н.Ган-од төгс эмэгтэй болсныхоо баталгаа болгож “хөх”-өө нуусангүй

ganbuush-hohШар хэвлэлийн “баатар” Ганбууш буюу Н.Ган-од насан туршийн мөрөөдлөө биелүүлж Тайланд улсруу хүйсээ солиулах хагалгаанд ороод ирсэн билээ. Нэгэн үе Монголын хаалттай нийгэмд өөрийгөө зоригтойгоор ил гаргаж чадсан Н.Ган-Од эмэгтэй хүн болохыг бараг насаараа мөрөөдсөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Монголдоо анхдагч хүйсээ солиулсан хатагтай Н.Ган-Од бүрэн эмэгтэй хүн болсон төдийгүй хүнтэй суухад ч бэлэн байгаа гэнэ. Саяхны нэгэн хэвлэлд энэ талаараа ярилцжээ.  Тэрээр сэтгүүлчийн асуусан “Хүнтэй суух талаар бодож байгаа юу?” гэсэн асуултанд ийн хариулжээ “Тэгэлгүй яахав. Гэхдээ та боддоо. Таныг гэртээ яваад ортол танай ахтай, эсвэл эрэгтэй дүүтэй чинь би хэвтэж байвал ямар санагдах вэ. Намайг маш сайн мэддэг, сайн ойлгодог байлаа ч гэсэн таньд муухай санагдана. Бүх гэр бүл яг ингэж хүлээж авна. Тэгэхээр би Монгол хүнтэй суух боломжгүй. Гадаад хүнтэй сууна. Одоо би эмэгтэй паспорттай болсон. Бас өнгөрсөн 2012 оноос эхлээд тэтгэвэр авч байгаа. Иргэний бүртгэлийнхэн надад их тусалсан шүү. Би Монгол улсын иргэн гэдгээ эндээс мэдэрч байна” хэмээжээ. Мөн түүнчлэн өөрийнхөө төгс эмэгтэй болсныхоо баталгаа болгож хөхөө гаргасан торон хувцастай зургаа авахуулжээ


URL:

Сэтгэгдэл бичих