Ё.Отгонбаяр: Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй

7h5eee9n91l0j3rkqkkckqckf7УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг хувийн дансаараа дамжуулан их хэмжээний төгрөг болон валютын гүйлгээ хийсэн нь мөнгө угаасан, хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж дууссан байна. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр болжээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл гарсан. Учир нь О.Эрдэнэсолонгын дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тухайн үед Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм. Иймд түүнийг сайдын алба хашиж байх үедээ эхнэртэйгээ хамтарч мөнгө угаасан байж болзошгүй гэж олон нийт таамагладаг. Гэвч түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраас тодруулахад “Намайг дуудаж байцаасан зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй. Харин миний гэр бүлийн хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажил дууссан. Прокурорт шилжүүлэх гэж байгаа” гэсэн юм.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих