Хүйсээ солиулсан “бүсгүйчүүд”

Бидний толилуулж буй эдгээр залуус бол тухайлсан салбартаа амжилт арвин яваа хамгийн “царайлаг” гэгдэх

хүйсээ солиулсан “бүсгүйчүүд” юм.Өөрийгөө “трансжендер” гэдгийг мэдсэн хүмүүсийн дийлэнхи нь хүйсээ солиулах гормоны эмчилгээ, мэс ажилбарыг хийлгэдэг бөгөөд өөрийн хүсэлтээр “эм бэлэг эрхтэн”-ээ эр бэлэг эрхтнээр солиулаагүй тохиолдол цөөнгүй байдаг байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн зарим нь эрэгтэй биетэй ч эм эрхтэнтэй хүмүүс гэсэн үг юм.

Ингээд захиалж бус заяаж төрдөг орчлонгийн “сэтгэлийн хат”-тай шилдэг эрчүүдтэй танилцацгаая.

Бэлиень Бушбэм / 1980.07.14
Германы тулгууртай харайлтын тамирчин байсан түүний жинхэнэ нэрийг Ивонь Бушбэм гэдэг бөгөөд тэрээр тулгууртай харайлтын спортын Германы №2 дахь шилдэг “эмэгтэй” тамирчин байжээ. 2007 онд спортоо орхисон Ивонь 2008 онд өөрийн нэрийг Бэлиень Бушбэм болгон өөрчилж мөн хүйсээ солиулжээ.
Чааз Боно / 1969.03.04
Чааз Сальвадор Боно бол Америкийн дуучин, жүжигчин Шер ба Сонни нарын ганц “охин” бөгөөд Чэйстити Сан Боно нэртэй байжээ. Тэрээр хөгжимчин, зохиолч мэргэжилтэй бөгөөд “трансжендер” хүмүүсийн эрхийг хамгаалахад хүчин зүтгэдэг нэгэн юм. Анхандаа ижил хүйстэн эмэгтэй байсан Боно 25 настайгаасаа эрэгтэй болохоор шийдэж хоёр жил үргэлжилсэн мэс ажилбарын дүнд ийнхүү жинхэнэ эр хүн болжээ.
Райн Сэлланс / АНУ
1979 онд Америкт төрсөн түүний жинхэн нэрийг Кимберли Энн Сэлланс гэдэг бөгөөд тэрээр “LGBT” хүмүүсийн эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч юм. Райн 2005 оноос эхлэн “эрэгтэй” гэгдэх болсон бөгөөд Эрүүл мэнд / “LGBT” чиглэлээр баримтат кино, лекц бүтээл туурвидаг байна.
Иэнь Харви
Бага байхын л өөрийгөө “трансжендер” гэдгийг мэдэрч эхэлсэн боловч ямар утгаар, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй явсаар 32 настайдаа албан ёсоор ”ийм” гэдгээ хүлээн зөвшөөрсөн Иэнь нь Америкийн чадварлаг “элэглэгч” юм. Түүний олонхи бүтээлд хүйсийн энэхүү маргаантай асуудлыг шүүмжилж шогчилсон явдал цөөнгүй гардаг байна.
Эндриес Кригер / 1966.07.20
Эндриес бол Германы бөөрөнцөг түлхэлтийн тамирчин байсан “эмэгтэй” бөгөөд Хайди Кригер гэдэг нэртэй байжээ. Тэрээр тамирчны булчинг томруулахад хэрэглэдэг бэлдмэлийг дур мэдэн хэрэглэснээс эр шинж нь давамгайлж эхэлсэн ба 1990 онд спортоо орхисон Эндриес 1997 онд хүйсээ солиулах мэс ажилбар хийлгэжээ.
Бак Энжел
Угийн “эмэгтэй” биеийн онцлогтойгоо багаасаа эвлэрч чаддаггүй байсан Бак Энжел хэмээх энэ “залуу” насанд хүрэгчдийн “порно” кино найруулагч, “LGBT” хүмүүсийн шүтээн юм. Шүтээн гэсний учир тэрээр төрөлхөөс заяасан өөрийн бие махбодийг хүлээн зөвшөөрч өөдрөг эрч хүйтэй амьдрахын утга учрыг энэ төрлийн бусад хүмүүст түгээн дэлгэрүүлэх олон арга хэмжээг зохион байгуулдаг юм байна.
Томас Бийти
Одоогоос 16 жилийн өмнө анхны хүйс солиулах мэс ажилбараа хийлгэж байсан түүний тухай онлайнаар багагүй шуугиж байсан билээ. Дэлхийн анхны “жирэмсэн эрэгтэй”-гээр нэрлэгддэг Томас Бийти Хавайд “модель”-оор ажилладаг “бүсгүй” байжээ. Хориод настайгаасаа эр гормоны эмчилгээ хийлгэж бүрэн эрэгтэй болсон ч бэлэг эрхтнээ хэвээр авч үлдэхийг хүссэн тэрээр “донор” үрийн шингэнээр хөл хүнд болдог байна.
Рокко Кэйатос / Реппэр
Түүнийг “Катастроф” хэмээх тайзны нэрээр нь илүүтэй мэдэх бөгөөд Рокко бол хүйсээ солиулж эр хүн болсон Америкийн реппэр “бүсгүй” юм. Хип хопын түүхэнд өөрийгөө “трансжендер” гэдгийг олон нийтэд зарласан анхны уран бүтээлч тэрээр 1997 оноос хөгжмийн урлагтай амьдралаа холбожээ.
Лорень Камерон / АНУ
“LGBT” хүмүүсийн дуу хоолой болсон Лорень Рекс Камерон 1959 онд Калифорниад төржээ. Тэрээр мэргэжлийн гэрэл зурагчин, зохиолч нэгэн бөгөөд гол төлөв “LGBT” хүмүүстэй хамтран ажилладаг. Түүний олон ч бүтээл хэвлэлийн гол “бай” болж байсан төдийгүй Лорень цөөнгүй их дээд сургуулиудад лекц уншдаг юм байна.

Лукас Силвэйра / Канад
Уран бүтээлч гэр бүлд мэндэлсэн Лукас Силвэйра нь рок урсгалаар тоглодог Канадын “The Cliks” хамтлагийн дуучин, гитарчин юм. Тэрээр 3 настайгаасаа өөрийгөө эр хүн хэмээн үзэж ах нарт нь байдаг шин “эр бэлэг эрхтэн”-ийг түүнд авч өгөхийг гуйдаг байжээ. Ингээд 14 / 15 настайдаа “LGBT” хүмүүсийн тухай мэдээлэл авч улмаар 2010 онд хүйсээ солиулжээ.
ЭХ СУРВАЛЖ:  PLAYSKULL.MN

URL:

Сэтгэгдэл бичих