Шатахууны нөөц хангалттай байгаа гэв
Сүүлийн үед шатахууны нөөц хомсдож байгаа гэх мэдээлэл гарах болсон.
Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаныхан мэдэгдлээ. Шатахууны нөөц хангалттай байгаа бөгөөд үнийн хувьд ч тогтвортой хэвээр гэдгийг онцолсон байна.
Өмнө нь валютын ханш тогтворгүй байгаагаас шатахуунаа нөөцөлж эхэлсэн гэх мэдээлэл гарсан удаатай. Гэсэн ч шатахуунаа ямар нэг байдлаар нөөцлөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэлжээ.
Мөн зарим аймагт шатахууны үнэ хөөрөгдсөн гэх асуудлыг албаныхан үгүйсгэсэн юм. Дашрамд дурьдахад, манай улс өмнө нь шатахуунаа нэг л улсаас авдаг байсан бол одоо хэд хэдэн эх үүсвэрээс нийлүүлдэг болжээ.

URL:













