С.Сэрчмаа 120 сая төгрөг өгөөгүй нөхөртөө уурлан машины цонхыг нь хагалжээ
“Хайрын дууч” гэгдэж байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж, Баярт гэгч өвөрлөгч
Энэ нь ч интернэт дэх иргэдийн комментоос харж болно. Тэгвэл өвөрмонгол залуутай гэрлэсэн нь Өвөрмонголд түүний нэр хүнд, карьерыг нь өсгөсөн. Харамсалтай нь С.Сэрчмаагийн энэ гэрлэлт түүнд аз жаргал авчраагүй гэсэн мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон. Хэдийгээр өөрөө ийм хэл ам хэнд хэрэгтэй, ашигтай байгаа юм гэсэн ч тасарсангүй. Харин ч нөхөр нь түүнээс салах өргөдлөө шүүхэд өгсөн нь нийтэд ил болж байна. Хачирхалтай нь дуучин Сэрчмаа нөхрөөсөө салахгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд нөхрийнхөө өмгөөлөгчид ч энэ тухайгаа хэлсэн гэдэг. Саяхан нөхөр Баяртаасаа 120 сая төгрөг гэхэж өгөхгүй болохоор нь Бенз 500 машиных нь урд шилийг нь хага цохьсон байна. Нөхөр нь энэ зургыг нь авч, шүүхэд өгсөн өргөдөлдөө хавсаргасан нь тарчихсан аж. Үүнийг дагаад С.Сэрчмаа гэрлэхээсээ өмнө Монгол руу 10 хоног яваад ирье гэж сүйт залуу Баяртдаа хэлчихээд Сингапур руу явж амарсан.
Баярт нь царайлаг дуучин эхнэрээ өөр хүнтэй явсан гэж хэсэгтээ л хардаж зовоосон ч тэгэсхийгээд өнгөрч. Хачирхалтай нь дуучин Сэрчмаа Сингапурт нэгэн эрхэмтэй цагийн тун ч шиг зугаатай өнгөрөөсөн гэх бор шувуу нисч байна. Үүнээс гадна С.Сэрчмаа Монголын нөлөө бүхий улстөрч эмэгтэйн нөхөртэй Бээжинд уулзаж байгаад нөхөртөө баригдсан нь салах шалтаг болсон гэх дуулиан хил дамнан орж ирлээ. Харин дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө салахыг хүсэхгүй байгаа. Нэгэнт хоёр улс дамнан сүр дуулиантай хуримлачихаад хоёр жил ч бололгүй салж, төрхөмдөө буцаж ирэх нь халуухан болохоор манай “хайрын дууч” бүсгүйн зөв биз.





URL:








