Зарим худалдааны төвийг хаана

“Барс-1”, “Барс-2”, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Асралт” худалдааны төв, “Далай ээж” хүнсний зах, “Нарантуул” худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, “Гялгар” модны зах, “Меркури” худалдааны төв зэрэг газруудыг хаахаар болсон байна.
Учир нь “Нарантуул” захын битүү зах шатаж, “Сандэй” худалдааны төвийн дээвэр шатсан зэрэг хэргүүд ар, араасаа гарсан. Ингээд захуудад гал гарсны дараахан Нийслэлийн онцгой байдлын газраас галын аюулаас сэргийлэх боломжгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, ямар ч зөвшөөрөлгүй байсныг тогтоосон.
Иймээс Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл захирамж гарган, ажлын хэсэг байгуулан томоохон худалдааны төв, захуудад шалгалт явуулж байгаа юм.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтэс, НМХГ-ын алба хаагчид шалгалтыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулж, нийт 56 худалдааны төв, захад шалгалт хийх юм.

URL:




