Цуврал дээрмийн ”эзэн” цагдаагийн төлөөлөгч байжээ

mpoliceЧингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн худалдагч Т гэгч эмэгтэйг айлган сүрдүүлж орлогыг нь дээрэмдэхийг завдсан хэргийг гарсан.  Тэгвэл уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч үйлдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн дээрэмчин этгээд сонгуулийн үеэр гарсан дээрмийн хэрэг болон бусад дээрмийн хэргүүдэд холбоотой байж магадгүй талаар сэжиглэн шалгаж байгаа гэнэ

URL:

Сэтгэгдэл бичих