Альберт Эйнштейний онолоос

Багш: Би та нарт онол батлая. Хэрвээ Бурхан байдаг бол Тэр нь муухай байж таарна….
Аливаа зүйлийг Бурхан бүтээсэн гэж хэлдэг шүү дээ (хүүхдүүд толгой дохино)…
– Тийм бол Тэр мөн муу,муухайг бүтээсэн. Тийм учир Тэр өөрөө муухай юм.
А. Эйнштейн гараа өргөн:
- Уучлаарай, багшаа… Хүйтэн гэж байдаг уу?
Багш: Юун хачин юм асуудаг юм. Мэдээж байдаг биз дээ, чи даарч үзээгүй юм уу?
А. Эйнштейн: – Үнэндээ бол багшаа хүйтэн гэж байдаггүй юм. Физикийн хуулиар бол бидний хүйтэн гэж хэлдэг зүйл үнэндээ дулааны дутагдал юм.
А. Эйнштейн: – Багшаа, харанхуй гэж юм байдаг уу?
Багш: Байлгүй яахав дээ.
А. Эйнштейн: – Үгүй ээ багшаа, харанхуй гэж юм мөн байдаггүй. Гэрэл байхгуйн улмаас харанхуй үүсдэг юм.
А. Эйнштейн: – Бид гэрлийг судлаж болно, харин харанхуйг судлах боломжгүй.
Муу, муухай гэж байдаггүй. Тэр нь хүйтэн, харанхуй хоёртой адил мөн байдаггүй. Бурхан бол муу муухайг бүтээгээгүй. Муу муухай нь зөвхөн хүний зүрхэнд Бурханы хайр дутагдсаны улмаас бий болдог зүйл гэжээ.

URL:

Сэтгэгдэл бичих