“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино театрт гарсан даруйдаа тэргүүллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт зарлаж байхаар болсон билээ.
Энэ долоо хоногийн хувьд “Тэнгис”, “Өргөө” кинотеатруудад гарч буй “Ганц бие бүсгүйчүүд” УСК 50,306,000, “Микроны босс” УСК 79,231,500, “Голланд сарнай” УСК 14,394,000 төгрөгийн орлого олжээ.
Харин энэ сарын 12-нд нээлтээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” ганцхан долоо хоногийн дотор 141,781,500 төгрөгийн орлого олсон байна.
А.Сүрэн
URL:




