Монгол иргэд их хэмжээний ам.доллар гаргах гээд баригдав
БНСУ-ын Иньчон хотын Олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн шалганаар Монголын хоёр иргэн их хэмжээний ам.доллар нууцаар авч гарах гээд баригдсан талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Мэдээллээр манай улсын хоёр иргэн биедээ 76 ам.мянган доллар авч явсан бөгөөд тэд бэлэн мөнгө авч гарч болохгүйг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа аж.
Тус улсын хуулиар 10 мянгаас дээш хэмжээний “ногоон” бэлнээр авч гарах бол 10 хувийн татвар төлөх хэрэгтэй. Харин энэ нууцаар их хэмжээний мөнгө авч гарах гээд баригдвал бүх мөнгөө хураалгадаг байна.
Баригдсан Монгол залуус хуучин машины наймаа эрхэлдэг байжээ.
Д.Гэрэл
URL:













