Олон хүний амийг аварсан үйлчлэгч-хий үзэгдлийг хайсаар байна

 

Тайландын Thai Airways International агаарын зорчигч тээврийн компанийн нэгэн нислэг Бангкокт газар дахь үедээ хэт хүчтэй бууснаас олон хүн гэмтэж, бэртэн, үймж эхлэх үед онгоцны үйлчлэг нэгэн бүсгүй тэднийг тайвшруулж, хэрхэн онгоцноос түргэн гарах замыг зааж өгснөөр олон хүний амийг аварсан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 8-ний шөнө болсон энэ явдалд тун сайн ажилласан тэрхүү онгоцны үйлчлэгч эмэгтэйн төрхийг зорчигчид сайтар санаж буй ч одоо хүртэл олдохгүй байгаа ажээ. Онгоцны үйлчлэгч нарын дотор тэр эмэгтэй байгаагүй гэнэ.

“Бүгд айж, үймсэн байлаа. Онгоц одоо шатаж эхэлнэ гэж хичнээн их тэвдсэн гээч. Онгоцны үйлчлэгч нар зорчигчдоо тайвшруулж чадахгүй, өөрсдөө ч айчихсан байсан. Яг тэр үед Тайландын үндэсний хувцас өмссөн нэгэн үйлчлэгч бүсгүй бүгдийг тайвшруулж, зорчигчдыг удирдаж, аюулаас зайлуулсан юм. Тэр маш тайван байж, онгоцонд маш хурдан эмх замбарааг тогтоож чадснаар хүмүүсийн амийг аварсан. Харин тэр явдлаас хойш онгоцны үйлчлэгч тэр бүсгүйг хэн ч олж хараагүй” гэж нэгэн зорчигч хэвлэлд өгүүлжээ.

Гэтэл тухайн үед онгоцны үйлчлэгч нар Тайландын үндэсний хувцастай бус харин агаарын нислэгийн компанийнхаа дүрэмт хувцастай байсан гэнэ.

Энэхүү хэрэг явдлын талаар Тайландын зарим хэвлэл бичихдээ гэнэт гарч ирээдп олон хүнд туслаад алга болсон онгоцнй үйлчлэгчийг үнэн хэрэгтээ хий үзэгдэл байсан байж магадгүй гэж тааварлажээ. Ялангуяа 1998 оны арванхоёрдугаар сард сүйрсэн Thai Airways-ийн онгоцны үйлчлэгч байсан байж магадгүй гэж бичиж эхэлсэн байна. Гэлээ ч үйлчлэгч-хий үзэгдлийг Тайландад хайсаар байна.

Р.Гэгээ /new.mn/


URL:

Сэтгэгдэл бичих