Хакухо өвдөг шороодсон ч 2 монгол аварга башёг тэргүүлсээр

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн арав дахь өдрийн өдрийн барилдаан  дууслаа.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой барилдаан болох мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Гоёодотой барилдлаа. Энэ хоёр бөх 22 удаа барилдахдаа 21-д их аварга давж нэг удаа унаж байсан бөгөөд барилдаан эхлэхэд Их аварга зайлж татахад Гоёодо дагаж орсноор их аваргыг дэвжээнээс гаргалаа. Ийнхүү их аварга есөн даваа, нэг унаатай боллоо. Маргааш их аварга секиваки Миогирютэй барилдана.

Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Мёогирютэй барилдлаа. Барилдаан эхлэхэд их аварга хурдан босч зайлж татсанаар найм дахь даваагаа давлаа. Маргааш их аварга секиваки Гоёодотой барилдана.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал унасан ч нэг унаатай башёг тэргүүлж байгаа бол хоёр унаатай болж их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Кисеносато, Хоомашо нар тэргүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих