Пакистанд болсон газар хөдлөлтөөр 200 гаруй хүн амиа алджээ

Пакистан улсын эргийн бүс орчмоор хүчтэй газар хөдлөлт болж 200 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын албаныхан мэдээлжээ.
Ойролцоогоор 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус улсын баруун өмнөд хэсэгт болжээ. Уг байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар Белужистан мужийн Аваран дүүргийн нийт 208 хүн амиа алдаж 350 гаруй хүн гэмтэж бэртсэн бол зарим иргэд чулуун нурангинд хашигдаад байгаа аж.
Газар хөдлөлтийн голомт нь Аваран дүүргийн зүүн хойд хэсгээс 69 км, гүн рүүгээ 15 км-т болсон гэж АНУ-ын газарзүйн судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт дэмжлэг үзүүлэхээр мянга гаруй цэргүүдийг илгээгээд байгаа аж.
Б.Сондор
URL:













