Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 2000 хүрчээ

aa42b8b6b7b2014boriginalӨнгөрсөн сараас эхлэн Баян-Өлгий аймаг газар тариалангийн бүс нутгийн шатахууны хангамжийг сайжруулах тал дээр анхаарч ажилласан.

Гэвч энэ үеэр зарим ШТС-ын нийлүүлэлт багассаныг далимдуулан шатахууны үнийг өсгөсөн байна. Тухайлбал, Алтай суманд гэхэд шатахууны үнэ 2000 төгрөг хүрчээ. Мөн аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний үеэр А-92 автобензинийг хоёр хоног худалдаалаагүй байна.

Ямартай ч шатахууны ханган нийлүүлэлт өнөөдрийн байдлаар хэвийн худалдаалаж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдлээ. Тус аймагт А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 1950 төгрөг, дизел түлш 1950 төгрөгөөр борлуулаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих