Хадгаламж эзэмшигчид мөнгөө татаад эхэлбэл“Хас”-ынхан яах вэ
“Чингис” бондын мөнгөнөөс авч, найман хувийн хүүтэй оронсууцны зээл олгож эхэлсэн “Хас” банк иргэдээ мурьж эхэлжээ. Учир нь тэд оронсууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 60 хувь болгож нэхсэн явдал юм. Чухам юуны учраас ийнхүү өндөр урьдчилгаа нэхснийг янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, “Хас” банк мөнгө муутай учраас ийнхүү орон сууцны зээл олгож чадахгүйд хүрсэн. “Чингис” бондоос өгсөн хэдэн тэрбум төгрөгийн хүрээнд зээл олгоод хаасан хэмээж байв. Нөгөө талаар угаасаа “Хас” банк арилжааны банкууд дотроо хамгийн жижиг нь. Тэгэхээр ийм урт хугацааны зээл олгох ямар ч боломжгүй гэж байгаа юм. Магадгүй, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар “Орон сууцны зээл цаашид үргэлжлээд л явна. Санаа зовох зүйлгүй. “Хас” банк энэ хөтөлбөрөөс гаръя гэж байгаа юм байлгүй. “Хас банк” бол тийм ч том банк биш шүү дээ” гэсэн юм. Харин нөгөө талаас “Хас”-ын Ч.Ганхуяг Төрийн ордон руу салаавч өгсөн учраас энэ хөтөлбөрөөс хасагдсан ч хэмээсэн. Юутай ч “Хас”-ынхан урьдчилгаа төлбөр 60 хувь нэхсэн гэдэг нь баттай эх сурвалжийн мэдээлэл аж. Хамгийн сонирхолтой нь “Хас” банкны хадгаламж эзэмшигчид тус банкнаас мөнгөө татах тухай ч яриа дэгдэв. Хэрвээ хадгаламж эзэмшигчид мөнгөө татаад эхэлбэл “Хас” банк үүдээ барихаас өөр аргагүй юм.
URL:






