Такси нэгдүгээр эгнээгээр зорчино
Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г ирэх сарын 1-нээс эхлэн I эгнээгээр зорчуулахаар боллоо.
Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсч зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно.
Одоогийн байдлаар нийслэлд XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзвары нурд/, Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байгаа аж.
Харин 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөөд байгаа гэнэ.
![]()
URL:













