НООТОЙ НОЦТОЙ МЭДЭЭ…Монгол улс хөгөжлийхөө зөв гарц
Ноцтой: 1. Монгол улс хөгөжлийхөө зөв гарцыг тодорхойлохдоо жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгөжүүлэх явдал хэмээн үзэж байгаа. Тиймдээч жил тутам жижиг дунд үйлдвэрлэлийг хөгөжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгож, иргэдийн үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа талаар эрх бүхий хүмүүс нь ярьсаар л байгаа. Ингээд жил тутам бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 60 тербум төгрөгийг тарааж байх үүрэг бүхий жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг ажиллуулж байгаа. Тэрнээс гадна НХХЯ-н дэргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг ч ажиллуулж үнэдсэндээд жижиг үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хоёр сан ажиллаж жил тутам 100 гаруй тербум төгрөгийг иргэдэд нэртэй тараасаар л байгаа юм. Харамсалтай нь төсвийн хөрөнгөөр олгогдож байгаа энэ зээл тусламж нь хүрэх эзэндээ очиж чадалгүй замдаа замхардаг байдал аль хэдийн хавтгайрчихаад байна. Асуудлын гол нь юунд байна вэ гэхээр иргэд энэ чиглэлээр зээл тусламжинд хамрагдах мэдээлэл хомс үнэндээ хөдөлмөр эрхлэлтийг дэмих сангийн зүгээс хийж байгаа ажил дутмаг, албаар шахуу нуух сонирхол ихтэй байдгаас үүдэлтэй гэж хэлж болхоор байна. Зөвхөн иргэнээ дэмжих, зөвхөн өрхийн амьжиргааг өөд нь татах үнэдсэн зорилгоор бүхэл бүтэн санг байгуулан ажиллаад байгаа ч гарсан үр дүнгүй байж, бүр энэ сангийн мөнгөөр хувийн бизнесээ өргөжүүлэдэг байдал ч газар авах болсон гэнэ. Иргэдийн зүгээс энэ чиглэлээр гомдол санал тасралтгүй гарах боллоо. Зээл авах мянган хүсэлтэй байгаад ч төрд алба хашдаггүй, эсвэл улс төрийн намд харьяалагддагүй бол үнэндээ боломж байхгүй гэнэ. Тэгээд тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө хэнд ямар замаар очиж байна вэ гэхээр танил тал харсан, эсвэл улс төрийн зорилгоор л тараагддаг болсныг иргэд хэлэх болж. Ингэж татвар төлөгчдийн мөнгөөр, ард түмний нэр барин луйвар хийж тансагладаг байдлыг цэгцлэх хэрэгтэй санагдхым.
Ноцтой: 2. Ирэх өвөл Улаанбаатрын утаа 50 хувиар буурцан байхын гэнэ. Учир нь эрх мэдэлтнүүд энэ ажилд 34 тербум төгрөгийг зарцуулхаар болж тодорхой тооцоо судалгаанд үнэдслэн ийм дүнг хэлж байгаа гэсэн. Яагаад вэ гэхээр энэ удаад өмнө нь хэзээч гаргаж үзээгүй их мөнгийг утааны эсрэг чиглүүлж байгаа болхоор өмнө нь хэзээч гарч байгаагүй тийм сайхан үр дүн гархын гэсэн. Гэхдээ та бид хот дүүргийн удирдлагууд, их хурал засагын газарын сайдуудын хэлсэн ярьснаар бол өдийд утаа гэдэгийг мартаад 10 жилийг өнгөрөөцөн байх учиртай. Харамсалтай нь нь утаанд зарцуулж байгаа мөнгө нэмэдгхийн хэрээр утааны хэмжээ дагаад өсөөд байдаг жишэг бараг л тогтчихоод байгаа. Энэ удаад ч гэсэн 34 сая төгрөг салхинд хийсцэн мэт алга болчихвол яах вэ гэдэгийг ард түмэн асууж байна. 34 тербум төгрөгийг зарцуулчихаад байдаг. Гэтэл утаа нь үнэхээр тэр хэлээд байгаа шиг нь 50 хувиар буурахгүй бол яах вэ. Утааг багасгах гэж өмнө нь хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсвийн татвар төлөгчдийн хэдэн арван тербум төгрөгийг зарцуулав. Харамсалтай нь гарсан үр дүн нь юу байсныг өнөгрсөн өвөлийн утаа өөрийн биеэрээ харуулаад өгсөн. Үнэндээ бол утааг багасгахад дарга нар л саад болоод байгааг хэн бүхэн мэднэ. Утаагаар бизнес хийгээд сурцан эрхэмүүд утаа ихсэхийн хэрээр баярлаад гүйж байдаг дүр зураг тодхон л байдаг. Өмнө нь тав арван тербумаар нь авч саадаг байсан бол энэ удаад бүр 34 тербум төгрөг утаатай хамт замхарцан байж мэдхээр боллоо. Одоо л үнэдслэлтэй тооцоо хийсэн. Одоол утаа 50 хувиар буурна гэж байгаа. Ирэх хавар болход зарцуулсан мөнгө нь багадчихлаа гээд сууж байвал даанч харамлсалтайл юм болно до.
Ноцтой: 3. Мөнгө цагаан нүд улаан гэдэг үнэхээр үнэн үг аж. Мөнгө л олж байвал ард нь юу болох ямар үр дүн гарах нь алтны энэ хэдэн компаниудад бол огтоос падгүй зүйл юм шиг байна. Тэр дархан цаазтай газар байна уу, голын сав газар байна уу, төрийн тахилгатай уул овоо байна уу хамаагүй. Зөвхөн алт элэрсэн л бол яаж ийж байгаад ухаж сэндийчэн хөрсөөр эргүүлчихдэг алтны компаниуд дэндүү олон юм. Тэрэнд нь зуучлаж, зөвшөөрөл олгож байгаа аймаг орон нутагын засаг ноёд ч гэсэн нутагаа гэх сэтгэлийн хэлтэрхий ч гүй болж дэ. Хамгийн сүүлд МАК компани Баянхонгор аймгийн хэмжээн дэхь ганц том гол болох Байдрагын сав газарт алт олборлоод эхэлжээ. Голын сав газарт ингэж алт олборлохдоо тэд голын урсацыг өөрчлөн, усны төвшинг багасгаж бохирдуулан нутагын хүн малыг тэтгэгч Байдрагын голын амийг нь таслахаар улайран зүтгэж эхэлжээ. Хамгийн гол нь тэдэнд алт олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Харин ард нь асаацан танк шиг хамгаалалт болж байдаг аймгийн засаг ноёнтон байгаа болхоор ингэж дураараа дургидаг юм байна. Баянхонгор аймгийн засаг дарга Амарсанаа гэгч эрхэм аймгийн хэмжээн дэхь нийт нуур цөөрмийх нь 50 хувь ширгэж үгүй болсныг байх ёстой үзэгдэл хэмээн ойлгож байгаа бололтой. Үнэндээ мордхын хазгай гэдэг шиг ажилаа эхэлсэн тэрээр өмнөх албан тушаалаа хашиж байх үедээ 100 сая төгрөгийн авилгалын хэрэгт нэр холбгдож байсан нэгэн. Харин энэ удаад МАК компаниар амаа дүүртэл мөнгө чихүүлцэн болтой юм. Тиймдээч намыхаа байранд тербум төгрөгийн хандив өргөчихдөг аав хүү хоёрт санаа зовох зүйл үнэхээрийн байхгүй юм шиг байна. Аав хонгор нутагын чимэг болсон байдрагийн голын судсыг ханаж хүү нь сонгуульд нэр дэвших хэнээрхэлдээ автцан салхилж явах шиг байна. Харин ард нь нутагын иргэд уух уснаасаа салах дээрээ тулцан явааг мэдэх хүнгүй сууж байгаа нь харамсалтай юм.
URL:




