Д.Индрагийн найз залуу Мисс Төгсөөг сонгожээ

Долдугаар сарын сахиусан тэнгэр. Зүгээр нэг зүйлийн тухай бичдэг гэгддэг яруу найрагчдын сэтгэлд 7 сар сахиусан тэнгэр болон буусныг тун удахгүй уншигч үзэгчид маань олж харах нь.

sahiusan tenger 7 sar

Энэ бол Монголд хамгийн анхны гэж хэлж болох шүлгийн клип. Клип клипдээ өгүүлэмжтэй тэр л 7 сарыг онцолсоныг ойлгуулах бодит мэдрэмж. Энэ бол Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Залуу зохиолчдын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ч.Ууганбаярын  “Долдугаар сарын сахиусан тэнгэр” шүлгийн клип. 2011 оны мисс И.Төгсөө тус клипэнд тоглосон агаад урд өмнө нь яруу найргийн тэр дундаа дууны ч клипэнд огт тоглож байгаагүй аж.

Sahiusan tenger Indra

Яруу найрагч Ч.Ууганбаярын найз бүсгүй бол О.Дашбалбар агсны отгон охин Д.Индра. Тэрээр үнэхээр хөөрхөн, дуран хар нүдтэй, нүд хөмсөг болсон сайхан бүсгүй.. Олон хүмүүс “Д.Индра “Долдугаар сарын сахиусан тэнгэр”-ийг чимсэн бол ямар ч миссүүдээс дутахааргүй хөөрхөн бүсгүй” хэмээн .ярилцах болсон гэнэ. Харин түүний найз залуу Индрагаа биш Мисс Төгсөөг сонгожээ.

Sahiusan tengerMiss Tugsuu

Долдугаар сарын сахиусан тэнгэр

Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
Нэгэн шувуу далавчаа сул тавин агаарт шунганам
Жаргах нарны туяа ямар өнгөтэй гэдгийг
Жирийн биш чиний нүднээс олох гэж
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээнэм
Долдугаар сарын сахиусан тэнгэр
Зуны цэцгийг гишгэлэн хаврыг үгүйсгэнэм
Цасны шаталт мэт хаврыг халаасандаа хийгээд
Гарыг чинь атган үүлэн дээр ниснэм
Атгасан гарандаа үнэрийг чинь хадгалсан
Намар болонгуут л алагаа дэлгэж
Чиний үнэрийг хорвоогоор нэг цацах гэж
Зангидсан атгандаа үнэрийг чинь хадгалсан
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
Нэгэн шувуу далавчаа хумин агаарт чөлөөт уналт хийнэм
Долдугаар сарын сахиусан тэнгэрийг хүлээнэ
Нисэх зурвас дээр дуу аялан
Зургадугаар сарыг ширтэн зогсном
Долдугаар сарын сахиусан тэнгэр минь
Догдлох хаврын анхны бороо минь
Долдугаар сарын оргилсон их гунигт минь
Дуу аялан чамайгаа нисэх зурвас дээр хүлээнэм

www.URLAG.mn


URL:

Сэтгэгдэл бичих