Азийн эдийн засгийн өсөлт саарч болзошгүй
НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Стратегийн харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс бүс нутгийн нийгэм, эдийн засгийн 2011 оны тайланг гаргажээ.
Уг тайланд “Ази, Номхон далайн хөгжиж буй орнууд 2011 онд дэлхийн эдийн засгийг жолоодогч хүч хэвээр байх хэдий ч хүнс, шатахууны үнийн өсөлт, их хэмжээний хөрөнгийн тогтворгүй урсгалын улмаас шинэ бэрхшээлүүдтэй тулгарч болзошгүй” хэмээсэн байна.
Мөн өнгөрсөн онд 8.8 хувиар өсч байсан эдийн засаг энэ жил 7.3 хувиар өсч, хөгжиж буй орнууд 2008-2009 онд болсон эдийн засгийн их уналтаас гарах төлөвтэй байгааг дурьджээ.
Түүнчлэн Японд болсон газар хөдлөлт, цунами энэ жил тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж төсөөлсөн байна.
URL:













